ЦАХИМ ТАЙЛАНГИЙН СИСТЕМ/E-TAX.MTA.MN/-Д НЭВТРЭХ НЭР, НУУЦ ҮГИЙГ ДАХИН АВАХ ТУХАЙ.

Цахим тайлангийн системийн аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангаагүй буюу регистрийн дугаараа нууц үг болгон ашигласан зарим татвар төлөгчийн e-tax.mta.mn системд хандах эрхийг татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг хангах хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд татварын албанаас идэвхгүй болгосон болно. Иймд татвар төлөгч та дараах бичиг баримтыг бүрдүүлэн харьяалах татварын албан дээрээ очиж хэрэглэгчийн нууц үгээ дахин авна уу.

1. Нууц үг дахин авах хүсэлт /албан бичгээр/

2. Иргэний үнэмлэх

3. Итгэмжлэх /Захирал, үүсгэн байгуулагчийг төлөөлөн ирэх тохиолдолд/ 


Мэдээ нийтлэгдсэн: 2019-04-02 08:29:41
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв