ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО.
“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” -ийн хүрээнд ХХААХҮЯ-аас зохион байгуулж буй “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнд Татварын ерөнхий газар оролцлоо. Тус газар 2019 онд урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсвөөр худалдан авалт хийх төлөвлөгөөгөө үзэсгэлэнд оролцогч үндэсний үйлдвэрлэгч нарт танилцуулав.  Өнгөрсөн онд программ хангамж, хилийн бүсэд ажилладаг татварын байцаагчдын ээлжийн хувцас, тамга тэмдэг, татварын маягт, гэрчилгээ хэвлэмэл хуудас болон бусад хэрэгцээт бараа материалыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авчээ.
 Дашрамд дурьдахад, үзэсгэлэнд 150 орчим үйлдвэрлэл эрхлэгч, 50 гаруй төрийн байгууллага оролцжээ.

Мэдээ нийтлэгдсэн: 2019-04-04 18:32:19
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв