ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН БУЦААН ОЛГОЛТ /2018 ОН/

Нийслэлийн хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12-д заасны дагуу 17202 татвар төлөгч иргэн 16 тэрбум 667 сая төгрөгийн татварын чөлөөлөлт эдэлж, 12515 татвар төлөгч иргэн хуулийн 24.6 болон 24.7 заалтаар 4 тэрбум 104 сая төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан.

2018 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангаар баталгаажсан 29717 татвар төлөгч иргэний 20 тэрбум 771 сая төгрөгийн буцаан олголтыг Нийслэлийн төрийн сангаас Арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн дансанд олгоод байна.

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ

2019.5.13

 


Мэдээ нийтлэгдсэн: 2019-05-14 03:07:02
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв