БАНКНЫ СУУТГАСАН АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАНГИЙН МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР.

 Тайлангийн маягтын төлбөрийн ногдуулалтын хэсгийг бөглөхдөө (в)-р баганад бохир жинг граммаар, (г)-р баганад цэвэр жинг граммаар, (д)-р баганад худалдан авсан үнийн дүнг төгрөгөөр (е)-р баганад суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг төгрөгөөр тусгана.

1 дүгээр мөр буюу худалдан авсан алт мөрөнд тавигдах дүн нь 2, 3, 4 дүгээр мөрүүдийг нэмж тодорхойлсон (2+3+4) дүн байна.

2 дугаар мөрийн (в) баганын дүн нь “Хуулийн этгээдээс худалдан авсан алт /дагалдах мөнгө/-ны мэдээ” /цаашид ТТ-15(1)А маягт гэх/-ний 6 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

2 дугаар мөрийн (г) баганын дүн нь ТТ-15(1)А маягтын 8 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

2 дугаар мөрийн (д) баганын дүн нь ТТ-15(1)А маягтын 9 дүгээр баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

2 дугаар мөрийн (е) баганын дүн нь ТТ-15(1)А маягтын 11 дүгээр баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

3 дугаар мөрийн (в) баганын дүн нь “Бичил уурхай эрхлэгч нөхөрлөл, хоршоо болон хуулийн этгээдийн эрхгүй нөхөрлөлөөс худалдан авсан алт                                                                              /дагалдах мөнгө/-ны мэдээ” /цаашид ТТ-15(1)Б маягт гэх/-ний 5 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

3 дугаар мөрийн (г) баганын дүн нь ТТ-15(1)Б маягтын 7 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

3 дугаар мөрийн (д) баганын дүн нь ТТ-15(1)Б маягтын 8 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

3 дугаар мөрийн (е) баганын дүн нь ТТ-15(1)Б маягтын 10 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна.

4 дүгээр мөрийн (в) баганын дүн нь “Иргэдээс худалдан авсан алт /дагалдах мөнгө/-ны мэдээ” /цаашид ТТ-15(1)В маягт гэх/-ний 5 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

4 дүгээр мөрийн (г) баганын дүн нь ТТ-15(1)В маягтын 7 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

4 дүгээр мөрийн (д) баганын дүн нь ТТ-15(1)В маягтын 8 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

4 дүгээр мөрийн (е) баганын дүн нь ТТ-15(1)В маягтын 10 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна.   

5 дугаар мөр буюу худалдан авсан мөнгө мөрөнд тавигдах дүн нь 6, 7, 8 дугаар мөрүүдийг нэмж тодорхойлсон (6+7+8) дүн байна.

6 дугаар мөрийн (г) баганын дүн нь ТТ-15(1)А маягтын 13 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

6 дугаар мөрийн (д) баганын дүн нь ТТ-15(1)А маягтын 14 дүгээр баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

6 дугаар мөрийн (е) баганын дүн нь ТТ-15(1)А маягтын 16 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

7 дугаар мөрийн (г) баганын дүн нь ТТ-15(1)Б маягтын 12 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

7 дугаар мөрийн (д) баганын дүн нь ТТ-15(1)Б маягтын 13 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

7 дугаар мөрийн (е) баганын дүн нь ТТ-15(1)Б маягтын 15 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

8 дугаар мөрийн (г) баганын дүн нь ТТ-15(1)В маягтын 12 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

8 дугаар мөрийн (д) баганын дүн нь ТТ-15(1)В маягтын 13 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна.  

8 дугаар мөрийн (е) баганын дүн нь ТТ-15(1)В маягтын 15 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. 

9 дүгээр мөр буюу төлбөл зохих төлбөрийн дүн мөрөнд тавигдах дүн нь 1 болон 5 дугаар мөрүүдийг нэмж тодорхойлсон (1+5) дүн байна. 


Мэдээ нийтлэгдсэн: 2019-06-10 09:02:35
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв