ТЕГ-ЫН ДЭД ДАРГА Б.ЗАЯАБАЛ: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРЭХ ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААЖ ОЛГОНО
Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабалтай ярилцлаа.
 
-Сүүлийн үед ТЕГ, НЗДТГ хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем www.smartcar.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн тухай мэдээлэл гарсан. Энэ системийг ашиглан татвар төлөгч  иргэн ямар төрлийн татвар төлж болох вэ. Давуу тал нь юу вэ?
 
-Нийслэлийнхээ удирдлагуудтай хамтраад төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, шуурхай болгох үүднээс автотээврийн болон өөрөө яваг­ч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр болон авто зам ашигласны төлбөрийг цахим хэлбэрээр төлөх боломжтой болгосон байгаа. Хуулиараа тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээд энэ төрлийн татвар, төлбөр төлөгч байдаг. Энэ үйлчилгээг тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудас, гар утасны smartcar.mn апплейкейшнийг ашиглан авах боломжтой. Ашиглах зааврыг цахим хуудасд хандан авах боломжтой. 
 
Албан татвар, төлбөр төлөх ажиллагааг хөнгөвчилж, цахим хэлбэрээр төлөх боломжийг бий болгосноор татвар төлөгчид дараах давуу талыг бий болгосон. Үүнд: 
 
Татвар төлөгч орон зай болон цаг хугацаанаас үл хамааран татвараа цахим орчинд төлөх боломжтой болж байна. Энэ нь татвар төлөгч болон татварын албаны цаг, хугацаа зардлыг хэмнэх боломж бүрдсэн. Өмнө нь татвар төлөгч татвар хураах байршилд очиж, банкны дараалалд зогсож, албан татвар, төлбөр төлөхөд хамгийн багадаа 2-4 цаг зарцуулдаг байсан бол нэгдсэн цахим системийг ашиглан 2-3 минутын дотор албан татвар, төлбөрөө төлөх боломжтой. 
Татвар төлөгч интернэтэд холбогдсон тохиолдолд ажлын байр, гэр, гадаад улс, хөдөө орон нутгаас татварын албаны ажлын цагаас хамаарахгүй татвар төлөх сүүлийн өдрийн  23 цаг 59 минут хүртэл хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөх боломжтой. 
Татвар төлөгчийн www.smartcar.mn системээс хэвлэн авах авах боломжтой QR код бүхий тасалбар нь албан татвар, төлбөрөө цахим хэлбэрээр төлснийг гэрчлэх бөгөөд татварын гэрчилгээг орлох давуу талтай.
-Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийн албан татвар төлөгчийн  гэрчилгээг халж байгаа гэсэн үү, зардал мөнгө хэр хэмжээгээр хэмнэгдэх вэ?
 
-Тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний www.smartcar.mn системийг ашиглан албан татвар, төлбөрөө цахим хэлбэрээр төлсөн тохиолдолд татвар төлөгч татварын гэрчилгээг орлох QR код бүхий татвар төлсөн тасалбарыг системээс хэвлэн авна. 
 
Энэ нь өнөөдрийн бидний татварын алба, татвар хураах бусад байршилд биеэрээ очиж тээврийн хэрэгслийн албан татвар төлөгчийнхээ гэрчилгээнд “ХУРААВ” гэсэн тэмдэглэл хийлгэх шаардлагагүй болж байна гэсэн үг. Харин интернэтийн сүлжээнд холбогдох боломжгүй татвар төлөгч  иргэн өмнө бидний төлж ирсэн уламжлалт аргаараа өөрийн биеээрээ татвар хураах байршилд очиж албан татвар, төлбөрөө төлж, татварын гэрчилгээнд “ХУРААВ” тэмдэглэгээ хийлгэн баталгаажуулна гэсэн үг.  Цаашдаа өөрийн биеэр ирж татвар, төлбөрөө төлөх хэлбэр маань байхгүй болох бизээ.
 
Зардал мөнгөний хувьд татварын алба улсын хэмжээнд жилд дунджаар 100.0 мянган ширхэг “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ”-г хэвлүүлэн татвар төлөгчдөд олгодог, татвар төлөгчид уг гэрчилгээний үнэ 500 төгрөг төлдөг гээд тооцоход  50.0 сая төгрөгийн зардлыг аль аль талын зүгээс хэмнэх боломжтой болно.
 
-Татварын албанаас цаашид ямар төрлийн татварын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
 
-Татварын алба татвар төлөгчийг бүртгэх, ногдуулах, төлөх, тайлагнах бүхий л ажиллагаандаа цахим үйлчилгээг нэвтрүүлж улмаар цахим татварын алба болох зорилт тавин, үе шаттай ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа.Үүнд:
 
“TAIS” буюу татварын албаны мэдээлийн нэгдсэн систем бий болгох замаар цахим хэлбэрт бүрэн шилжиж татвар төлөгчийг бүртгэх, ногдуулах, төлөх, тайлагнах ажиллагааг боловсронгуй болгохоор ажиллаж байна,
Татвар төлөгч хувь хүн хөрөнгийн албан татвар (галт зэвсэг, үл хөдлөхэд хөрөнгө), зарим төлбөрөө цахим хэлбэрээр төлөх боломжийг бий болгохоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна,
Татварын хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчид эдлүүлэхдээ Төрийн байгуулагуудын мэдээлэл солилцох “ХУР” системээс татвар төлөгчийн талаарх мэдээллийг солилцож, бүрдүүлэх материалыг цөөрүүлөх замаар цахим хэлбэрийн үйлчилгээг нэвтрүүлээд байна,
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал олгох хугацаа, арга, хэлбэрийг боловсронгуй болгохоор мөн холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
 
 
-Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэнээр ямар эерэг нөлөө үзүүлсэн бэ? 
 
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжээд байгаа. Энэ хуулийн шинэчлэлээр татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчийн оролцоотойгоор хяналт тавих, далд эдийн засгийг бууруулах, ил болгох, бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох замаар бизнес эрхлэгчдэд өрсөлдөөний тэгш, эрүүл орчныг бүрдүүлэх, татварын тэгш шударга зарчмыг хангах, татвар төлөгчийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ онцлогтой. Татварын албаны үйл ажиллагааны хувьд дараах эерэг өөрчлөлтүүд гарсан:
 
Цахим төлбөрийн баримтын систем, борлуулалт, худалдан авалтыг бүртгэлийн машинаар дамжуулан бүртгэж, улмаар бүртгэл хяналтын тогтолцоог сайжруулснаар борлуулагч болон худалдан авагч тал санхүүгийн үйл ажиллагаагаа хянах боломжтой болж, татварын болон санхүүгийн тайлан гаргах үйл ажиллагааг хялбаршуулсан, 
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын босгын хэмжээг 10.0 сая төгрөгөөс 50.0 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр бичил, жижиг бизнес эрхлэгчийн татварын дарамтыг бууруулсан,
Урамшууллын тогтолцоо буюу татвар төлөгч иргэн худалдан авсан  бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн баримтаар сугалаанд оролцох, улмаар азтан болж мөнгөн хонжвор хожих, 
Татвар төлөгч төлсөн албан татварынхаа хэмжээтэй уялдаатайгаар 20.0 хүртэл хувийг буцаан авах замаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавихын зэрэгцээ өрхийн мөнгөн орлогыг бодитой нэмэгдүүлэх боломжтой болсон.
 
 
-Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын босгын хэмжээг 10.0 сая төгрөгөөс 50.0 сая төгрөг болгосон байна, хууль хэрэгжиж эхэлсэн сүүлийн 2 жилийн хувьд НӨАТ суутган төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн тоо өссөн үү? Харьцуулбал?
 
-Хэдийгээр НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг нэмэгдүүлэн 50.0 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн боловч суутган төлөгчийн тоо буураагүйг тоо мэдээнээс харж болно.  Харин ч нийт дүнгээрээ 2017 онд 2’850 бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.95 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мэдээг хүснэгтээр үзүүлье. 

 

 

д/д

НӨАТ суутган төлөгч

2016.01.01

Нэмэгдсэн

Хасагдсан

2016.12.31

Нэмэгдсэн

Хасагдсан

2017.12.19

Өсөлтийн хувь

1

Хувь хүн

941

175

297

819

183

163

961

4.57

2

Хуулийн этгээд

31,604

2,162

2,133

31,633

2,667

1,770

32,501

23.36

Дүн

32,545

2,337

2,430

32,452

2,850

1,933

33,462

21.95

(2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар) 

 
-Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэнээр НӨАТ-аар улсын төсөвт хэдэн төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн бэ? Өнгөрсөн онтой харьцуулбал?
 
-Татварын алба 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвараар улсын төсөвт 525.0 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 558.3 тэрбум төгрөг, 2017 онд 600.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 677.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн харьцуулхад 21.4 хувь буюу 119.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа
 
-Өнгөрсөн онд татвар төлөгч иргэдэд олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын хэмжээ, энэ онтой харьцуулахад  ямар байдалтай байна вэ?
 
-Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэн анхны жил болох 2016 онд төлсөн албан татварын 20 хүртэл хувийн урамшуулал хэлбэрээр 499’700 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг олгосон бол 2017 оны эхний 11 сарын байдлаар 638’975 татвар төлөгч иргэнд 60.8 тэрбум төгрөгийн урамшууллыг буцаан олгохоор байна. Цаашид буцаан олголтын системийг боловсронгуй болгох чиглэлээр яам болон холбогдох төрийн байгууллагуудтай хамран ажиллаж байна. 
 
-Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулыг ирэх онд хэзээ олгох вэ?
 
-Татварын алба Нэмэгдсэн өргтгийн албан татварын хуульд заасан хугацаанд буюу 2018 оны эхний улиралд багтаж урамшууллыг цахим хэлбэрээр, аливаа нэг хүндрэл чирэгдэлгүйгээр татвар төлөгч иргэдэд хуулийн хугацаанд бүрэн олгох ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-12-20 21:18:08
2018 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв