- Нүүр хуудас
- Танилцуулга
- Хуулийн этгээд
- Хувь хүн
- Хууль, эрх зүй
- Мэдээлэл
- Ил тод байдал
- Зөвлөгөө
- Шилдэг татвар төлөгч
- Санал хүсэлт
ОРОН СУУЦ, СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ.
![]() ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар ирүүлнэ. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ...гэж заасны дагуу Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: Татвар төлөгчийн бүрдүүлэх
Шаардлагатай тохиолдолд 1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох emongolia цахим үйлчилгээний нэгдсэн сангаас гарах 1. Иргэний үнэмлэх
Үүнд: Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох emongolia цахим үйлчилгээний нэгдсэн сангаас гарах 1. Иргэний үнэмлэх 2. НД-ийн лавлагаа
Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт. Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал 1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар Төрийн байгууллагын мэдээлэл солилцох emongolia цахим үйлчилгээний нэгдсэн сангаас гарах 2. Иргэний үнэмлэх 3. НД-ийн лавлагаа
Мэдээ нийтлэгдсэн: 2021-02-16 15:25:19
|