ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРАА ЦАХИМААР ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

Таны автомашины улсын дугаар 2 болон 7 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Энэхүү хугацаа маргааш дуусч буй тул та үүргээ биелүүлж татвараа төлөхийг нийслэлийн татварын албанаас анхааруулж байна.

Тээврийн хэрэгслийн татвараа нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас / www.smartcart.mn /-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой. Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах, эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болох юм байна.

Дараах байршилуудад тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэг ажиллаж байна.

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 - 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 - 17:30
Бямба, Ням : Амарна

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Мэдээ нийтлэгдсэн: 2018-02-28 09:54:34
2018 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв