МОНГОЛ ҮНДЭСНИЙ ТОГЛООМЫН ХЭЛБЭРТЭЙ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ЗОХИОН БҮТЭЭХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг угтаж орон даяар монгол үндэсний тоглоомын хэлбэртэй сургалтын хэрэглэгдэхүүн зохион бүтээх уралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, коллеж болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, их дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.

Тавигдах шаардлага:
Монгол үндэсний тоглоомын хэлбэртэй татварын мөн чанар, ач холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг татварын үйлчилгээг харуулсан байхаас гадна татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялагийг сурталчилсан агуулгатай, сэтгэхүй хөгжүүлэх чиглэл, төрөлтэй мөн дүрэм, заавартай байна.

Шагнал урамшуулал:
Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /300 000 төг/
Хоёрдугаар байр-2, Өргөмжлөл, мөнгөн шагнал /250 000 төг/
Гуравдугаар байр-3, Өргөмжлөл, мөнгөн шагнал /200 000 төг/
Тусгай байр-4, Өргөмжлөл, Мөнгөн шагнал /50 000 төг/

Уралдаанд шалгарсан бүтээлийг Татварын Ерөнхий газрын “Ирээдүйн татвар төлөгчдийн бүтээл” үзэсгэлэнд байршуулж сурталчилгаа, сургалтын материал болгон алдаршуулна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл харьяалагдах татварын хэлтэс хүлээн авч байна.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-04-23 01:14:46
2018 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв