ЗОХИОН БИЧЛЭГ, ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг угтаж орон даяар зохион бичлэг, гар зургийн уралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж байна.

Тавигдах шаардлага:

Бичлэгийн хэмжээ: А4 хэмжээтэй, 2-аас илүүгүй хуудсанд багтааж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримталж бичсэн байна. /Фонд Arial, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, хуудасны дээд, доод талаас 2.5 см, баруун зүүн талаас 2.5 см зай авна./

Бүтээлийн хэмжээ: 40x60 хэмжээтэй ватум цаасан дээр өнгө ялгаж зурсан байна. /Ватум цаасны дээд, доод талаас 5 см, баруун, зүүн талаас 5 см зай авна.

Шагнал урамшуулал:
Зохион бичлэг:
Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /250 000 төг/
Хоёрдугаар байр-2, Өргөмжлөл, мөнгөн шагнал /200 000 төг/
Гуравдугаар байр-3, Өргөмжлөл, мөнгөн шагнал /150 000 төг/
Тусгай байр-4, Өргөмжлөл, Мөнгөн шагнал /50 000 төг/

Гар зураг:
Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /300 000 төг/
Хоёрдугаар байр-2, Өргөмжлөл, мөнгөн шагнал /250 000 төг/
Гуравдугаар байр-3, Өргөмжлөл, мөнгөн шагнал /200 000 төг/
Тусгай байр-4, Өргөмжлөл, Мөнгөн шагнал /50 000 төг/

Уралдаанд шалгарсан бүтээлийг Татварын Ерөнхий газрын “Ирээдүйн татвар төлөгчдийн бүтээл” үзэсгэлэнд байршуулж, сурталчилгааны материалд эх загвар болгон алдаршуулна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл харьяалагдах татварын хэлтэс хүлээн авч байна.
 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-04-23 01:15:28
2018 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв