НИЙСЛЭЛИЙН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСЭЭС 2017 ОНЫ ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЛЭЭ

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт авах иргэдийн материалыг 2018 оны 01 сарын 01-ээс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд харьяа татварын алба /Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд/-нд хүлээн авсан.

Нийслэлийн хэмжээнд нийт 33 мянга гаруй иргэн буцаан олголт авахаар материал бүрдүүлж өгснөөс өнөөдөр 29,255  иргэний 18.9 тэрбум төгрөгийг 11 банкаар дамжуулан шилжүүлсэн тухай НИЙСЛЭЛИЙН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСЭЭС мэдээллээ.

 Татвар төлөгчийн нэр, данс зөрүүтэй шалтгааны улмаас 1051 татвар төлөгч иргэний гүйлгээ буцсан байна. Эдгээр иргэд мэдээллээ залруулсны дараа буцаан олголтоо авах боломжтой.

Зарим иргэний материал НТГ-т шалгагдаж байгаа тул 5 дугаар сард олгогдохоор байна.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-04-24 08:41:58
2018 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв