“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ХУВЬЦАА, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Энэ үеэр 98 албан хаагчид Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг захиран зарцуулах, ашиглах зорилгоор данс нээх үйлчилгээг үзүүллээ. Үнэт цаасны компанид данстай болсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ногдол ашиг тараахад таны бүртгүүлсэн дансанд орох юм.

Иргэн та ч хувьцааны дансаа нээлгэх боломжтой бөгөөд юун түрүүнд өөрийн нэр дээр данс бий эсэхийг https://net.schcd.mn/registration/ шалгах хэрэгтэй. Хэрэв та шалгаж үзээд дансгүй хэмээн гарсан тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулсан Монголын хөрөнгийн биржийн гишүүн Үнэт цаасны компаниудын жагсаалтаас сонголтоо хийнэ.

Үнэт цаасны компаниа сонгосон бол: 
•    Иргэний үнэмлэх /хуулбар/
•    Иргэн Төвлөрсөн Хадгаламжид данс нээлгэх гэрээ 1 хувь /зөвхөн тодруулсан хэсгүүдийг бөглөх, гарын үсэг зурах/
•    Харилцагч төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ 2 хувь /Овог нэр бөглөх, гарын үсэг зурах/

2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн хүүхдүүдэд данс 1072 хувьцааны данс нээлгэх бол: 
•    Насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбар/
•    Эцэг, эхийн аль нэгний иргэний үнэмлэхний /хуулбар/
•    Иргэн Төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ 1 хувь /зөвхөн тодруулсан хэсгүүдийг бөглөх, гарын үсэг зурах/
•    Харилцагч төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ 2 хувь /Овог нэр бөглөх, гарын үсэг зурах/зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн, данс нээх хураамж 5000 төгрөгтэй очих хэрэгтэй.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-10-09 01:32:33
2018 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв