“ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ”-ЫН “ШИЛДЭГ ИЛТГЭГЧ”-ЭЭР Л.АЗЗАЯА ТОДОРЛОО .

“Онол, практикийн бага хурал”-ыг ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал нээж, “Монголын татварын алба 2005 оноос хойш “Онол, практикийн бага хурал”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ. Өнөөдөр 13 дахь удаагийн “Онол, практикийн бага хурал”-ыг зохион байгуулж байна. Энэ удаагийн “Онол, практикийн бага хурал” нь “Монгол Улсын олон улсын татварын тогтолцоог шинэчлэх нь”, “Татварын албаны үйл ажиллагаанд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ дэмжлэг үзүүлэх нь” гэсэн хоёр сэдвээр явагдаж байгаа бөгөөд эрдэмтэн судлаачид, татварын албаны байцаагч нар, ТМЗН-ийнхэн дээрх сэдвийн хүрээнд бэлтгэсэн илтгэлүүдээ хэлэлцүүлнэ. Энэ удаагийн хурал нь ВEPS /Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудал/, Global forum /Глабол форум/-ын гишүүн орны эрх үүрэг, татварын хуулийн шинэчлэл, татварын баазыг нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү ярилцах ба Монголын татварын алба, Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн хамтын ажиллагааг хэрхэн  өргөтгөх зэрэг тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж байна. Эрдэмтэн, багш, судлаач, татвар төлөгч, татварын албаны ажилтан, албан хаагч та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм. 

Түүнчлэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Сувдаа “Онол, практикийн бага хурал”-д оролцогчдод зориулан үг хэлж, амжилт хүслээ. Энэ удаагийн “Онол, практикийн бага хурал” хоёр хэсэгтэй явагдсан бөгөөд “Монгол Улсын олон улсын татварын тогтолцоог шинэчлэх нь” сэдэвт нэгдүгээр хэсэгт “Од бүртгэл Аудит” ХХК-ийн аудиторын туслах Д.Бямбахишиг “Үнэ шилжилтийн тайлагналд харилцан хамааралтай этгээдийг тодорхойлох асуудал”, “Макс групп”-ын Санхүүгийн шинжээч О.Лувсанжамц “МУ-ын ААНБ-уудын залилангийн эрсдэлийг үнэлэх загварыг ОУ-ын аргачлал ашиглан тодорхойлох нь”, ТЕГ-ын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын ТУБ Б.Баттогтох “ЭЗХАХБ-аас тавигдах стандарт, шаардлага, зөвлөмж 14: Маргаан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй болгох”, “PwC Такс” ХХК-ийн Менежер Л.Аззаяа, Г.Ганчимэг нар “Үнэ шилжүүлэлтийн баримтжуулалтын өнөөгийн байдал”, ТЕГ-ын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын ТУАБ Д.Энхтуяа “Мэдээлэл харилцан солилцох гэрээний онцлог, орчин үеийн чиг хандлага” сэдвээр бэлтгэсэн судалгааны ажлаа хэлэлцүүллээ. 

Харин “Татварын албаны үйл ажиллагаанд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ дэмжлэг үзүүлэх нь” гэсэн хоёрдугаар хэсэгт “Лидер Финанс ТМЗ” ХХК-ийн захирал Ү.Галмандах “Татварын албаны үйл ажиллагаанд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ дэмжлэг үзүүлэх нь”, ХҮИС-ийн профессор, ТМЗН-ийн ерөнхийлөгч, доктор, профессор Г.Алтанзаяа “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний олон улсын тогтолцоо, өнөөгийн байдал”, ХААИС-ийэ НББ-ийн тэнхимийн ахлах багш Г.Чулуунцэцэг, багш С.Баярхүү нар “Монгол Улсын ТМЗ-ийн ёс зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Од бүртгэл Аудит” ХХК-ийн Чанарын хяналтын менежер Ж.Ариунаа “Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний үр нөлөөний судалгаа”, ТЕГ-ын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын ТУБ Ч.Октябрь “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагын оролцоо, нөлөөлөл”, “Монголтакс ТМЗ” ХХК-ийн захирал Х.Тунгалагмаа “Монгол Улс дахь татвар төлөх хандлагыг сайжруулах арга зам” сэдвээр бэлтгэсэн судалгааны ажлаа тус тус хэлэлцүүллээ. 

“Онол, практикийн бага хурал”-д оролцогчдын бүтээлийг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын төсвийн орлогын хэлтсийн төслийн ажилтан Б.Энхбат, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Энхжавхлан, Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Б.Болдбаатар, Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг нар шүүлээ. Шүүгчдийн дүнгээр “Монгол Улсын олон улсын татварын тогтолцоог шинэчлэх нь” сэдэвт нэгдүгээр хэсгийн нэгдүгээр байрт “PwC Такс” ХХК-ийн Менежер Л.Аззаяа, хоёрдугаар байрт “Од бүртгэл Аудит” ХХК-ийн аудиторын туслах Д.Бямбахишиг, гутгаар байрт ТЕГ-ын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын ТУАБ Д.Энхтуяа нар шалгарлаа. Харин хоёрдугаар хэсгийн нэгдүгээр байрт “Монголтакс ТМЗ” ХХК-ийн захирал Х.Тунгалагмаа, хоёрдугаар байрт “Од бүртгэл Аудит” ХХК-ийн Чанарын хяналтын менежер Ж.Ариунаа, гутгаар байрт ХҮИС-ийн профессор, ТМЗН-ийн ерөнхийлөгч, доктор, профессор Г.Алтанзаяа нар шалгарлаа. “Онол, практикийн бага хурал”-ын “Шилдэг илтгэгч”-ээр “PwC Такс” ХХК-ийн Менежер Л.Аззаяа шалгарсан юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

 

 

 

 

 

Бичсэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг

Гэрэл зургийг ТЗУГ-ын ТУБ Н.Галбадрах, П.Батзаяа 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-10-28 09:12:59
2018 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв