Түүхэн замнал

 

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗРЫН ТОВЧ ТҮҮХ

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 1990 онд Нийслэлийн Санхүүгийн хэлтсийг Санхүүгийн газар болгон өргөжүүлж, түүний бүрэлдэхүүнд Татварын тасгийг ажиллуулж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн засаг дарга, Улсын албан татварын Ерөнхий газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/217/5 дугаар хамтарсан захирамж тушаалаар Нийслэлийн татварын албыг орлогын хэлтэс, хяналт шалгалтын хэлтэс, бүртгэл мэдээллийн болон тээвэр хяналтын тасагтайгаар, Дүүргийн татварын хэлтсийг улсын үйлдвэрийн газрын орлогын тасаг, хоршоо, хувиараа эрхлэх аж ахуйн орлогын тасаг, бүртгэл мэдээллийн хэсэгтэй байхаар тогтоожээ.

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 25 дугаар захирамжаар Нийслэлийн засаг даргын дэргэд Татварын алба байгуулсантай холбогдуулан Нийслэлийн засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/216 дугаар захирамжаар Я.Аюушжав, Т.Тэрбиш, Ч.Поотой, Х.Төмөрбаатар, О.Замбага, Х.Сүрэнхүү, Ц.Уранчимэг, Л.Бадамцэцэг, Ц.Цэцэгмаа, С.Өтебай, Ц.Ишдорж, С.Туул, О.Сэр-Од нарыг 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Санхүүгийн газрын Татварын тасгийн байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Нийслэлийн засаг даргын дэргэдэх татварын албаны мэдэлд шилжүүлж, энэхүү захирамжаар О.Сэр-Одыг 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн засаг даргын дэргэдэх Татварын албаны даргаар томилж байсан байна.

Монгол Улсын Татварын багц хуулиудыг 1992 онд батлан гаргаж, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлснээр татварын одоогийн тогтолцооны эх үүсвэр бий болжээ.

Эдүгээ 30 жилийн түүхтэй Нийслэлийн татварын газрын түүхэн замнал нь тухайн цаг үеийн төр засгийн бодлого, шийдвэрээр бүтэц зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлтөд орсон.

 

Байгууллагын бүтэц, түүний өөрчлөлт:

1992 он:

Нийслэлийн татварын газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Нийслэлийн татварын газар нь анх 2 хэлтэс, 2 тасаг, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Тус газрын анхны дарга, бүрэлдэхүүнд:

  1. Нийслэлийн татварын газрын дарга  - О.Сэр-Од
  2. Орлогын хэлтсийн дарга - Я.Аюушжав /Улсын ахлах байцаагч/
  3. Хяналт шалгалтын хэлтсийн дарга - Т.Тэрбиш /Улсын ахлах байцаагч/
  4. Бүртгэл мэдээллийн тасгийн дарга - Х.Сүрэнхүү /Ерөнхий нягтлан/
  5. Тээвэр хяналтын тасгийн дарга - Ж.Баясгалан /Улсын ахлах байцаагч/

Улсын байцаагчаар Ч.Поотой, С.Отебай, Ц.Ишдорж, С.Туул, Л.Бадамцэцэг, Х.Төмөрбаатар, Ц.Уранчимэг, Ц.Цэцэгмаа, О.Замбага нарыг томилсон.

Энэ оноос Нийслэлийн төвийн 6 дүүрэг болон Багануур, Багахангай, Налайх, Жаргалант, Гачуурт, Туул дүүргийн татварын хэлтсүүд Нийслэлийн татварын газрын харьяанд орж, 1993 онд нийслэлийн хэмжээнд нийт 385 байцаагч ажиллаж байсан байна.

 

Дүүргийн татварын хэлтсийн анхны дарга нар:

 

  1. Сүхбаатар дүүрэг               Я.Баттогтох
  2. Чингэлтэй дүүрэг                Б.Чүлтэмсүрэн
  3. Баянгол дүүрэг                   О.Чимэд
  4. Баянзүрх дүүрэг                 Д.Пүрэвсүрэн
  5. Хан-Уул дүүрэг                   Т.Очирбат
  6. Сонгинохайрхан дүүрэг    Ч.Санжхүү
  7. Багануур дүүрэг                 Д.Оюунцэцэг
  8. Налайх дүүрэг                    Б.Сайн-Амгалан
  9. Багахангай дүүрэг              Д.Цэрэндаш
  10. Жаргалант дүүрэг              Н.Цэвэлсүрэн
  11. Гачуурт дүүрэг                    Б.Гүррагчаа
  12. Туул дүүрэг                         Г.Халзай

 

1994 он:

 

Татварын хяналтын ажлын удирдлага, арга зүйг боловсронгуй болгон үр өгөөжийг дээшлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх явдалтай хийх тэмцлийг эрчимжүүлэн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагын харгалзан Засгийн газрын 1993 оны 194 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын албан татварын ерөнхий газрын даргын 1999 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Нийслэлийн татварын газрын бүтэц зохион байгуулалтын тухай” 08 дугаар тушаал батлагдан гарсан.

Уг тушаалд:

  1. Татвар хураалт үйлчилгээний хэлтэс
  2. Шалган байцаах хэлтэс
  • Хэрэг бүртгэх тасаг
  1. Мэдээлэл боловсруулалтын хэлтэс
  2. Тээвэр хяналтын тасаг
  3. Дотоод хяналтын тасаг

 

Тухайн үеийн бүтэц нь:

  1. Газрын дарга О.Сэр од
  2. Татвар хураалт, үйлчилгээний хэлтэс Х.Төмөрбаатар
  3. Шалган байцаах хэлтэс Л.Намсрайжав
  4. Мэдээлэл боловсруулалтын хэлтэс Б.Төртогтох
  5. Боловсон хүчин, дотоод хяналтын тасаг Л.Дулмаа
  6. Тээврийн хяналтын тасаг Ж.Баясгалан
  7. Хэрэг бүртгэх тасаг н.Ёндонжамц

1995 он

1995 оны Улсын Их хурлын 16, Засгийн газрын 23, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13 дугаар тогтоолоор Гачуурт, Жаргалант, Туул дүүргийн татварын хэлтсүүдийг тосгоны зохион байгуулалтад оруулж, 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс татан буулгаж, тус татварын хэлтэст ажиллаж байсан байцаагчдыг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн татварын хэлтсүүдэд шилжүүлсэн байна.

 

1997 он

1997 оноос тус бүтэц зохион байгуулалтыг дахин өөрчилж, дэд даргыг шинээр нэмж бүтцэд оруулсан байна. Мөн Шалган байцаах хэлтсийг Хяналт шалгалтын хэлтэс, Мэдээлэл боловсруулалтын хэлтсийг Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс, Боловсон хүчин, дотоод хяналтын тасгийг Боловсон хүчин, захиргааны хэлтэс нэртэйгээр өөрчилсөн.

  1. Газрын дарга Ч.Ганболд
  2. Дэд дарга бөгөөд Хяналт шалгалтын хэлтсийн дарга Х.Төмөрбаатар
  3. Татвар хураалт, үйлчилгээний хэлтэс Я.Аюушжав
  4. Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс Б.Төртогтох
  5. Боловсон хүчин, захиргааны хэлтэс Л.Дулмаа

 

1999 он

 

1999 оны 1 дүгээр сард Нийслэлийн татварын даргаар Х.Төмөрбаатар томилогдсон.

 

2000 он

2000 оноос Татварын хураалт, үйлчилгээний хэлтсийг Татвар хураалт болон Татвар ногдуулалтын хэлтэс болгон салгаж, Боловсон хүчин, захиргааны хэлтсийг Удирдлага нөөцийн хэлтэс, Хяналт шалгалтын хэлтсийг Хянан байцаах хэлтсийн тасаг болгосон байна. Энэ үеийн бүтэц нь:

  1. Газрын дарга С.Энхбаатар
  2. Татвар ногдуулалтын хэлтэс Б.Ганболд
  3. Татвар хураалтын хэлтэс Я.Аюушжав
  4. Мэдээлэл боловсруулалт статистикийн хэлтэс Б.Төртогтох
  5. Хянан байцаах хэлтэс
  • Хяналт шалгалтын тасаг Л.Намсрайжхв
  • Хэрэг бүртгэх тасаг н.Энхболд
  1. Удирдлага нөөцийн хэлтэс Д.Батхуяг

 

Мөн Монгол Улсын Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар “Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаалаар тус газрыг зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан байна.

 

 2001 он:

2001 оноос Нийслэлийн татварын газрын бүтцийг дахин өөрчилж, Удирдлага нөөцийн хэлтсийг Төрийн захиргаа удирдлагын тасаг, Дэд дарга болон Хянан байцаах хэлтсийг татан буулгаж, Хяналт шалгалтын тасгийг буцааж хэлтэс болгосон байна.

 

  1. Газрын дарга С.Энхбаатар
  2. Татвар хураалтын хэлтэс Б.Ганболд
  3. Хяналт шалгалтын хэлтэс Л.Намсраыжав
  4. Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс Б.Төртогтох
  5. Төрийн захиргаа удирдлагын тасаг Д.Батхуяг

 

2004 он:

Үндэсний татварын Ерөнхий газрын даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 119 дүгээр тушаалаар Нийслэлийн татварын газрын дэргэд Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, ОТБТБАҮХЭИОАТ-ын хуулийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Тээврийн татварын тасгийг 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулсан байна.

 

2005 он:

2005 оноос дэд даргыг дахин зохион байгуулалтын бүтцэд оруулж, шинээр Тээврийн татварын тасагтай болсон.

  1. Газрын дарга С.Энхбаатар
  2. Дэд дарга Л.Жигжид
  3. Татвар хураалтын хэлтэс Б.Ганболд
  4. Хяналт шалгалтын хэлтэс Я.Аюушжав
  5. Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс Б.Төртогтох
  6. Төрийн захиргаа удирдлагын тасаг Д.Батхуяг
  7. Тээврийн татварын тасаг С.Цэрэнжамц

2009 он:

2009 онд Тээврийн татварын тасгийг буулгаж, Шуурхай хяналтын тасагтай болгосон.

  1. Газрын дарга С.Энхбаатхр
  2. Дэд дарга Х.Төмөрбаатар
  3. Татвар хураалтын хэлтэс Б.Ганболд
  4. Хяналт шалгалтын хэлтэс Б.Энхтүвшин
  5. Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс Б.Төртогтох
  6. Төрийн захиргаа, удирдлагын тасаг Д.Батхуяг

 

2010 он:

2009 онд Төрийн захиргаа, удирдлагын тасгийг хэлтэс болгож, Татвар хураалтын хэлтэст Татвар төлөгчтэй харилцах тасаг, Хувь хүний орлогын албан татварын тасаг, Тээврийн тасгууд байгуулагдсан байна.

Мөн Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөл байгуулагдаж байсан байна.

         Татварын Ерөнхий газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 440 дүгээр тушаалаар Нийслэлийн татварын газрын зохион байгуулалтын бүтцэд дараах өөрчлөлтийг оруулсан. Энэ тушаалаар Нийслэлийн татварын газрын Татвар хураалтын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын тасгийг татан буулгаж, Нийслэлийн татварын газрын Татвар хураалтын хэлтсийн харъяанд байгаа Татвар төлөгчтэй харилцах тасгийг бие даалган Татвар төлөгчтэй харилцах хэлтэс, Шуурхай хяналтын тасгийг Тусгай хяналтын тасаг болгон тус тус өөрчилсөн.

 

Уг тушаалаар төвийн 6 дүүргийн татварын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг дараах байдлаар баталсан. Үүнд:

  1. Мэдээлэл боловсруулалт, статистикийн тасаг
  2. Татвар төлөгчтэй харилцах тасаг
  3. Татвар хураалтын тасаг
  4. Хувь хүний орлогын албан татварын тасаг
  5. Татварын хяналт шалгалтын тасаг

 

Багануур, Налайх дүүргийн татварын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг:

  1. Татвар хураалт, үйлчилгээний тасаг
  2. Татварын хяналт шалгалтын тасаг

 

2012 он:

Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаар тушаалаар Нийслэлийн татварын газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах баталсан. Энэ тушаалаар Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 440 дүгээр тушаалыг хүчингүй тушаалыг хүчингүй болгосон.

 

Уг тушаалаар төвийн 6 дүүргийн татварын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг:

  1. Газрын дарга С.Энхбаатар
  2. Дэд дарга Х.Төмөрбаатар
  3. Татвар хураалтын хэлтэс Б.Ганболд
  4. Хяналт шалгалтын хэлтэс Б.Энхтүвшин
  5. Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс Б.Төртогтох
  6. Төрийн захиргаа, удирдлагын тасаг Д.Батхуяг

Нийслэлийн төвийн 6 дүүргийн татварын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг

  1. Мэдээлэл боловсруулалт, статистикийн тасаг
  2. Төрийн захиргааны тасаг
  3. Татвар төлөгчтэй харилцах тасаг
  4. Татвар хураалтын тасаг
  5. Хууль эрх зүйн тасаг
  6. Татварын хяналт шалгалтын тасаг
  7. Эрсдэлийн удирдлага,судалгаа үнэлгээний тасаг

Багануур, Налайх дүүргийн татварын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг:

  1. Татвар хураалт, үйлчилгээний тасаг
  2. Татварын хяналт шалгалтын тасаг
  3. Татвар төлөгчтэй харилцах тасаг
  4. Төрийн захиргаа, мэдээлэл боловсруулалт, статистик, эрсдэлийн тасаг

 

2016 он:

“Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн  өөрчлөлт хөтөлбөрийг  зөвшөөрөх тухай” Сангийн сайдын 2016 оны 03 дугаар тушаалыг үндэслэн Гааль, татварын ерөнхий газрын дарга 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Харьяа гааль, татварын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг батлах тухай” А/88 дугаар тушаалыг батлан гаргасан. Энэ тушаалаар Нийслэлийн татварын газрын бүтцийг дараах байдлаар баталсан байна.

  1. Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар
  2.  Дэд дарга С.Оюунгэрэл
  3. Захиргаа, хууль эрх зүйн хэлтэс
  4. Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх хэлтэс
  5. Орлогын хэлтэс
  • Авто тээврийн албан татварын тасаг М.Шижирбаяр 
  1. Статистик эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын хэлтэс Д.Батбилэг

 

              Багахангай дүүргийн татварын хэлтэс нь зохион байгуулалтын бүтцийн нэгжгүйгээр захиргаа, хууль эрх зүй, татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх, орлого статистик, эрсдэлийн удирдлагын нэгжүүдийн чиг үүргийг тус тус хэрэгжүүлэхээр тусгажээ.

 

              Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн татварын хэлтэс:

  1. Захиргаа, хууль эрх зүйн тасаг
  2. Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх тасаг
  3. Орлогын тасаг
  4. Хувь хүний татварын тасаг
  5. Татварын хяналт шалгалтын тасаг
  6.  Статистик эрсдэлийн удирдлагын тасаг

 

Нийслэлийн Багануур болон Налайх дүүрэг

  1. Захиргаа, хууль эрх зүй, статистик, эрсдэлийн удирдлагын тасаг
  2. Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх тасаг
  3.  Орлогын тасаг
  4. Татварын хяналт шалгалтын тасаг

        Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт,Сангийн сайдын 2016 оны 03 дугаар тушаалыг үндэслэн Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц орон тоог батлах тухай” А/195 дугаар тушаал батлагдсан. Энэ тушаалд зааснаар тус газар нь дараах бүтэцтэй байхаар тусгажээ.

 

  1.  Захиргаа, хууль эрх зүйн хэлтэс
  2. Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав)
  1. Орлогын хэлтэс
  • Авто тээврийн албан татварын тасаг
  1. Статистик эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын хэлтэс

                

                 Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг өөрчлөн баталсантай холбоотойгоор Сангийн сайдын 2016 оны 301 дүгээр тушаалыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар тушаалаар Нийслэлийн татварын газрын бүтцийг дахин шинэчлэн баталсан. Үүнд:

 

  1. Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал
  2. Дэд дарга Ц.Сүхбаатар
  3. Захиргааны хэлтсийн дарга Т.Тамир
  4. Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга Х.Уранчимэг
  5.  Татварын орлогын хэлтсийн дарга С.Оюунгэрэл
  6.  Нийслэлийн төсвийн татварын орлогын тасгийн дарга Д.Очирсүрэн
  7. Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Хандаа
  8. Эрсдэл, статистикийн хэлтсийн дарга Б.Гансүх

 

 Энэ тушаалаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн татварын хэлтэс дараах бүтэцтэй байхаар баталсан байна. Үүнд:

 

  1. Захиргааны тасаг
  2. Татвар төлөгчтэй харилцах тасаг
  3. Татварын орлогын тасаг
  4.  Татварын хяналт шалгалтын тасаг
  5. Хувь хүний татварын тасаг
  6. Эрсдэл, статистикийн тасаг

 

Нийслэлийн Багануур болон Налайх дүүргийг татварын хэлтсийн бүтэц нь

  1. Захиргаа, эрсдэл, статистикийн тасаг
  2. Татвар төлөгчтэй харилцах тасаг
  3. Татварын орлогын тасаг
  4. Татварын хяналт шалгалтын тасаг


2020 он:

Татварын ерөнхий газрын зохион байгуулалт бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан  Эрсдэл статистикийн хэлтэс, Татвар төлөгчтэй харилцах хэлтэс, Татварын орлогын хэлтсийг нэгтгэж, Татвар төлөгчтэй харилцах хэлтсийг байгуулсан.

 

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/18 дугаар тушаалаар дараах байдлаар баталсан.

  1. Газрын дарга
  2. Дэд дарга
  3. Захиргааны хэлтэс, даргаар  Х.Төмөрбаатар 
  4. Хуулийн хэлтэс, даргаар Д.Мөнх-Учрал
  5. Татвар төлөгчтэй харилцах хэлтэс, даргаар Х.Уранчимэг
  6. Татварын хяналт шалгалтын хэлтэс, даргаар  Б.Бат-Эрдэнэ

 

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

  1. Захиргаа, хуулийн тасаг
  2. Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг
  3. Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг
  4. Хувь хүний татварын тасаг
  5. Татварын хяналт шалгалтын тасаг

 

Нийслэлийн Багануур, Налайх дүүргийн татварын хэлтэс

  1. Захиргаа, хуулийн тасаг
  2. Татвар төлөгчтэй харилцах тасаг
  3. Татварын хяналт шалгалтын тасаг

        Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж, чиг үүргийг шинэчлэн батлах тухай” А/177 дугаар тушаалаар Нийслэлийн татварын газрын бүтэц, орон тоог дахин шинэчлэн баталсан.

Энэ тушаалаар 2020 оны А/18 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн татварын газрын чиг үүргийг хүчингүй болгосон. Уг тушаалын нэгдүгээр хавсралтын 2.2 дахь хэсэг /Нийслэлийн татварын газрын зохион байгуулалтын бүтэц/-т доор дурдсан нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Үүнд:

 

  1. Газрын дарга Б.Цогтнаран
  2. Дэд дарга М.Болдбаатар
  3. Захиргааны хэлтэс /дарга Х.Төмөрбаатар/
  4. Хуулийн хэлтэс /дарга Б.Сүхбаатар/
  5. Дунд татвар төлөгчтэй харилцах хэлтэс /дарга Х.Уранчимэг/
  6. Төсвийн орлого, удирдлагын хэлтэс
  7. Татварын хяналт шалгалтын хэлтэс /дарга Б.Бат-Эрдэнэ/

                                                                                       

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2022-05-18 11:24:42
2023 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв