Нийслэлийн Татварын газар
Мэдээ, мэдээлэл

БИДЭНД НЭГ санал байна

Хуваалцах:
2025.02.07 12:31
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Драгон худалдаа үйлчилгээний нэгдсэн төв нь 2024 оны 11 дүгээр сард шинээр ашиглалтад орсон бөгөөд 100 орчим бизнес эрхлэгчид нийтийн хоолны үйлчилгээ, кофе шоп, гэр ахуй, гоо сайхны болон бэлэн хувцасны барааны худалдаа, кинотеатр, тоглоомын төв зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгаас тус худалдааны төвийн удирдлагуудтай хамтран 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бизнес эрхлэгчдэд “Татварын хуулийн шинэчлэл” сэдэвт танилцуулгыг хийж, хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулан 80 татвар төлөгчөөс цахим санал асуулгад хамруулсан. 

Бизнес эрхлэгчдээс дараах саналыг гаргаж байна. Үүнд:

  1. ХХОАТ-ын төрлөөр бүртгэлтэй бизнес эрхлэгчдийн татварын тайлан хялбаршуулсан горимоор үүсдэг байх, татварын хөнгөлөлт эдлэх иргэн хүсэлт гаргаж тайлангийн маягтаа солих буюу тайлангийн маягт сонголттой байх.
  2. Барааны үнэ өртөг, бэлтгэн нийлүүлэх зардал өссөн учраас 2-3 сард орлогын хэмжээ 50.0 сая төгрөгт хүрч байгаа тул НӨАТТСТ-өөр бүртгэгдэх орлогын босгыг нэмэгдүүлэх.
  3. Ибаримтаар баталгаажсан орлогын дүн тодорхой хязгаарт хүрэхэд /200.0 - 300.0 сая / НӨАТСТ-ийн бүртгэл ибаримт системд шилждэг байх. Учир нь зарим бизнес эрхлэгчид НӨАТСТ-өөр бүртгүүлэхгүй байна. Жигд хамрагдах шаардлагатай байна.
  4. НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах.
  5. Томоохон бэлтгэн нийлүүлэгч зах худалдааны төв / Барс зах, Дэнжийн 100 зах, Нарантуул зах гэх мэт /- ийн бизнес эрхлэгчдийг гаалийн бүртгэлээр нь ибаримт системд холбох, НӨАТСТ-өөр бүртгэх.