Монголын татварын алба 2025 онд “ЗӨВЛӨН ТУСЛАГЧ ТАТВАРЫН АЛБА”-ны зорилтыг дэвшүүлж “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулж байгаатай холбогдуулан Нийслэлийн татварын газар, Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн татварын хэлтсүүдийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд:
Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн,
Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд,
Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй
Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар
Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Батмөнх Дүүргийн Төрийн сан, Татварын хэлтсийн дарга нар оролцлоо.
Нээлтийн үеэр Татварын хуулийг тэгш хэрэгжүүлэн төсвийн орлого бүрдүүлэх, Нийслэл, дүүргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2024 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэнийг шалгаруулан дурсгалын зүйл гардуулав.
Сүхбаатар дүүргийн “Шилдэг татвар төлөгч”-өөр:
1.“Чимэгэ системс” ХХК
2.“Мишээл амазонка” ХХК
3.“Монгол фүүдс” ХХК
4.“Ламор” ХХК
“Шилдэг татвар төлөгч иргэн”-ээр
1.Дорлигийн Ирээдүй
Чингэлтэй дүүргийн “Шилдэг татвар төлөгч”-өөр
1.“Эм ди өнө инженеринг” ХХК
2.“Хэмжих хэрэгсэл” ХХК
3.“Инновейшн инвестмент ” ХХК
4.“Хатагтай инвест” ХХК
5.“Их төгөл” ХХК
Чингэлтэй дүүргийн “Шилдэг татвар төлөгч иргэн”-ээр
1.“Довын Хишигжаргал.”