Нийслэлийн Татварын газар
Мэдээ, мэдээлэл

ЭМГЭНЭЛ

Хуваалцах:
2025.06.18 08:19
Татварын албаны ахмад ажилтан Жанцангийн Эрдэнэбилэг нь 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ЭМГЭНЭЛ

ЖАНЦАНГИЙН ЭРДЭНЭБИЛЭГ

(1959-2025)

Татварын албаны ахмад ажилтан Жанцангийн Эрдэнэбилэг нь 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр 1959 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж, Архангай аймгийн 10-н жилийн 1-р сургуулийг 1977 онд төгсөн, улмаар МУИС-ийн Санхүү-нягтлан бодох бүртгэлийн ангид элсэн орж, 1981 онд Санхүүч-нягтлан бодогчоор төгссөн.

Ажлын гараагаа Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны харьяа Дархан хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Ерөнхий нягтлан бодогчоор эхэлсэн бөгөөд 2000 оноос Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч, тасгийн дарга, 2009 оноос Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга, 2012 оноос Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч, 2016 оноос Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга, дэд даргаар ажиллаж байгаад 2019 онд гавьяаныхаа амралтанд гарсан.

Ж.Эрдэнэбилэг нь Улсад болоод төрийн албанд тасралтгүй 38 жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд түүний хөдөлмөр бүтээлийг хамт олон байгууллага нь өндрөөр үнэлж удаа дараа шилдэг ажилтан, шилдэг удирдагчаар, аймаг, дүүргийн Хүндэт тэмдэг болон аймаг, дүүрэг, яамд, Улс хувьсгалын ойн Хүндэт медалиуд, Нийтийн аж ахуйн яам, Сангийн яамны Хүндэт жуух бичгүүд, Сангийн яамны Хүндэт тэмдэг, Татварын жинхэнэ зөвлөх цол, Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан байна.

Түүний хүнлэг, үнэнч шударга, төлөв даруу, хөдөлмөрч, мэргэжилдээ эзэн болсон, тууштай зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР,

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР,

ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗАР,

СОНГИНОХАЙРХАН, ЧИНГЭЛТЭЙ,

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС