Capital Tax Office
Нийслэлийн Татварын газраас дараах үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааг 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 10:00 цагт тус газрын хурлын зааланд зохион байгуулна.
Дэнчин байршуулах дансны нэр: Татварын ерөнхий газар /касс/
Хүлээн авагч банк: Төрийн банк
Дансны дугаар: 100900011358
Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллагын нэр/, регистрийн дугаар
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дуудлага худалдааны оролцогч нь нийтэд зарлагдсан хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг төлсөн баримт, дуудлага худалдаанд оролцох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Элистейн гудамж хаягт байрлах Нийслэлийн татварын газрын 707 тоот өрөөнд хүлээн авна.