Capital Tax Office
News

ДУУДЛАГА ХУДАЛДАА

Share:
2024.02.26 16:05
Нийслэлийн Татварын газраас дараах үл хөдлөх эд хөрөнгө, барилга байгууламжийн ХОЁР ДАХЬ дуудлага худалдааг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагт тус газрын хурлын зааланд зохион байгуулна.

           Нийслэлийн Татварын газраас дараах үл хөдлөх эд хөрөнгө, барилга байгууламжийн хоёр дахь  дуудлага худалдааг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагт тус газрын хурлын зааланд зохион байгуулна.

Дэнчин байршуулах дансны нэр: Татварын ерөнхий газар /касс/

Хүлээн авагч банк: Төрийн банк

Дансны дугаар: 104900024251

Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллагын нэр/, регистрийн дугаар

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дуудлага худалдааны оролцогч нь нийтэд зарлагдсан хөрөнгийн  үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг төлсөн баримт, дуудлага худалдаанд оролцох тухай хүсэлтийг  2024 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн дотор 17 цаг 00 минут хүртэл Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1 өөрийн байр, Нийслэлийн татварын газрын 201 тоот өрөөнд хүлээн авна.

Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн одоо байршиж буй газар дээр нь, өмчлөгч, эзэмшигч байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Нийслэлийн татварын газрын 311307, 92910002, 89112326 дугаарын утсаар болон http://nta.mn/, https://www.facebook.com/capital.city.tax.department/, хаягтай цахим хуудсаар авна уу.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1

Утас: 311307, 92910002, 89112326