Нийслэлийн Татварын газар

Эрхэм зорилго

Хуваалцах:

"ТАТВАР ТӨЛӨГЧ ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ТАТВАР ТӨЛӨХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ, ЭРХЭЭ ЭДЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ, ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХАД ОРШИНО"

 

Зорилт:

"Нийслэлийн Татварын газар нь Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Татварын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, Нийслэлийн татварын газраас дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, татварын хуулиудыг сурталчлах, татвар төлөгчдөд ил тод нээлттэй, хөнгөн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх, татвар хураалтын түвшинг дээшлүүлж, татварын өр барагдуулалтыг эрчимжүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг үр нөлөөтэй болгох, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд үр ашигтай, оновчтой зохион байгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

 

Байгууллагын үнэт зүйлс

  • Шударга байдал :
    Нэг нөхцөл байдалд байгаа хүн бүртэй адилхан харьцах
  • Хариуцлага:
    Байгууллага, ажилтнуудын бүтээмж, авхаалж самбааг нэмэгдүүлэх
  • Зөв хандлага:
    Сайн дурын шаардлагыг дээд зэргээр нэмэгдүүлэх
  • Мэргэжлийн ур чадвар:
    Ажилтны ур чадвар, эзэмшил, сэтгэл ханамжийн өндөр түвшинд хүрэх
  • Бие даасан байдал:
    Ямар ч нөхцөлд маш сайн үйлчилгээ үзүүлэх,зөв зүйлийг хийх
  • Шинэ санаачлага:
    Ажлаа илүү сайн хийх шинэ арга замыг тасралтгүй эрэлхийлж хэрэгжүүлэх
  • Хамтын ажиллагаа:
    Үр дүнд хүрэхийн тулд харилцан итгэлцэл, хүндэтгэлтэйгээр бие биетэйгээ хамтран ажиллах

 

Бэлгэ тэмдэг

Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/191 дугаар тушаалаар Монголын татварын албаны бэлгэ тэмдгийн эх загварыг батлав.

mta

 

Бэлэг тэмдгийн дүрслэл, бэлгэдэл

Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/191 дугаар тушаалаар Монголын татварын албаны бэлгэ тэмдгийн эх загварыг батлав.

Бэлгэ тэмдэг нь тариан түрүүн дээр суурилсан “Монголын татварын алба”,  “Mongolian tax administration” гэх бичээс бүхий дугуй дотор “МТА” үсэг, нар, сар, галын дөлийг адил талт гурвалжин хэлбэртэй, шаргал өнгийн суурьтай, цэнхэр өнгийн дүрслэл бичвэртэй. 

Бэлгэ тэмдгийн гал, нар, сарны дүрс нь Монгол Улсын үүрд мандан бадрахыг, хоёр тариан түрүү нь төрийн хууль дор татвар төлөгч, татварын алба нь харилцан тэгш эрхтэйгээр хамтран улсын сан хөмрөг, төсвийг арвин байлгаж өсөн нэмэгдүүлэхийг, дугуй дүрс нь зоос мөнгө, төсвийн орлого бүрдүүлэлтийг, гурвалжин хэлбэр нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хариуцлага хүлээх санааг, цэнхэр өнгө нь татварын алба, татвар төлөгчийн итгэлцэл, үнэнч байдлыг, шаргал өнгө нь амжилт, аз жаргал, найрсаг дотно байдлыг илэрхийлнэ.