Capital Tax Office
Нийслэлийн Татварын газраас дараах үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт тус газрын хурлын зааланд зохион байгуулна.
Дэнчин байршуулах дансны нэр: Татварын ерөнхий газар /касс/
Хүлээн авагч банк: Төрийн банк
Дансны дугаар: 100900011358
Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллагын нэр/, регистрийн дугаар
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дуудлага худалдааны оролцогч нь нийтэд зарлагдсан хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг төлсөн баримт, дуудлага худалдаанд оролцох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Элистейн гудамж хаягт байрлах Нийслэлийн татварын газрын 707 тоот өрөөнд хүлээн авна.
|
№ |
Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршил |
Хөрөнгийн үнэ /төгрөг/ |
|
1 |
Хан-Уул дүүрэг, 21 хороо, Архивчдын гудамж, Ла Колина хотхон, 446-р байрны 9 тоот хаягт байрших 72.52 м.кв талбай бүхий орон сууц |
148,142,800.00
|
|
2 |
Хан-Уул дүүрэг, 21 хороо, Архивчдын гудамж, Ла Колина хотхон, 446-р байрны 13 тоот хаягт байрших 72.93 м.кв талбай бүхий орон сууц |
146,953,950.00
|
|
3 |
Хан-Уул дүүрэг, 21 хороо, Архивчдын гудамж, Ла Колина хотхон, 446-р байрны 29 тоот хаягт байрших 72.88 м.кв м.кв талбай бүхий орон сууц |
146,853,200.00
|
|
4 |
Jeep Grand Cherokee-KL маркын дунд гарын жийп автомашин 2017 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монгол улсад орж ирсэн. |
52,500,000.00 |
|
5 |
Ford Explorer-U502 маркын дунд гарын жийп автомашин 2012 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монгол улсад орж ирсэн |
37,800,000.00 |
|
6 |
Тоёота Камри хайбрид маркын LVGBECEK2RG019334 арлын дугаартай, 9426 УКС улсын дугаартай суудлын автомашиныг 84,000,000 |
84,000,000.00 |
Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн одоо байршиж буй газар дээр нь, өмчлөгч, эзэмшигч байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 89112326, 311307 дугаарын утсаар болон https://www.facebook.com/capital.city.tax.department/, хаягтай цахим хуудсаар авна уу.
Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч З.Тэмүгэн, Утас:89112326
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Элистейн гудамж хаягт байрлах Нийслэлийн татварын газар.