Нийслэлийн Татварын газар
Мэдээ, мэдээлэл

ДУУДЛАГА ХУДАЛДАА

Хуваалцах:
2024.01.22 13:33
Нийслэлийн Татварын газраас дараах үл хөдлөх эд хөрөнгө, барилга байгууламжийн анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11:00 цагт тус газрын хурлын зааланд зохион байгуулна.

Нийслэлийн Татварын газраас дараах үл хөдлөх эд хөрөнгө, барилга байгууламжийн анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11:00 цагт тус газрын хурлын зааланд зохион байгуулна.

Дэнчин байршуулах дансны нэр: Татварын ерөнхий газар /касс/

Хүлээн авагч банк: Төрийн банк

Дансны дугаар: 104900024251

Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллагын нэр/, регистрийн дугаар

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дуудлага худалдааны оролцогч нь нийтэд зарлагдсан хөрөнгийн  үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг төлсөн баримт, дуудлага худалдаанд оролцох тухай хүсэлтийг  2024 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн дотор 17 цаг 00 минут хүртэл Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1 өөрийн байр, Нийслэлийн татварын газрын 201 тоот өрөөнд хүлээн авна.

Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн одоо байршиж буй газар дээр нь, өмчлөгч, эзэмшигч байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Нийслэлийн татварын газрын 311307, 92910002, 89112326 дугаарын утсаар болон http://nta.mn/, https://www.facebook.com/capital.city.tax.department/, хаягтай цахим хуудсаар авна уу.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1

Утас:311307, 92910002, 89112326

Д/д Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршил

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан санал болгох  доод үнийг тохиролцсон болон үнэлгээчний тогтоосон тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь.

/төгрөг/
1 ХУД-ийн 4 дүгээр хороо арцтын ам, нүхтийн ам гудамж, Сан сэт  хотхон 756/2 тоот, 152 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө. 496,235,840.00
2 ХУД-ийн 4 хороо арцтын ам, нүхтийн ам гудамж,  Сан сэт хотхон 756 байр, А1 тоот, 480 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө. 1,083,223,493.00
3 БГД-ийн 16 дугаар хороо орхон 9 дүгээр гудамж, 3а тоот, 414 м.кв  талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө. 821,403,100.00
4 БЗД-ийн 22 дугаар хороо Өлгий 1 дүгээр гудамж, 0 тоот, 278 м.кв Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө. 315,000,000.00

 

  1. ХУД-ийн 4 дүгээр хороо арцтын ам, нүхтийн ам гудамж, Сан сэт хотхон 756/2 тоот хаягт байрлалтай, 152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

Үл хөдлөх хөрөнгө нь 2022 онд ашиглалтанд орсон, Нүхт явах төв зам дагуу, орон сууцны хорооллын орох гарах гарцны хажууд байршилтай.

2.ХУД-ийн 4 хороо арцтын ам, нүхтийн ам гудамж,  Сан сэт хотхон 756 байр, А1 тоот, 480 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

Үл хөдлөх хөрөнгө нь 2022 онд ашиглалтанд орсон, Сан сэт хотхоны 756 байрны А1 Давхарт байрлах 480 м.кв тайлбай бүхий үйлчилгээний зориулалттай ҮХХ.

  1. БГД-ийн 16 дугаар хороо орхон 9 дүгээр гудамж, 3а тоот, 414 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

УБ хотын төвөөс баруун хойд зүгт 3 км-т, Гандангийн баруун талд, төв замаас 200 метрт, газрын бүсчлэлийн 4 дүгээр бүсэд байршилтай 2019 онд ашиглалтанд орсон хувийн сууц зориулалттай ҮХХ.

  1. БЗД-ийн 22 дугаар хороо Өлгий 1 дүгээр гудамж, 0 тоот, 278 м.кв Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

Цайзаас Офицерийн тойрог орох зам дагуу Түмэн төмөрт ХХК-ний урд байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай ҮХХ.