Нийслэлийн Татварын газар
Оршин суугч ба оршин суугч бус албан татвар төлөгч гэж хэн вэ?

Байнга оршин суугч албан татвар төлөгч

Хуваалцах:

Байнга оршин суугч албан татвар төлөгчийг тодорхойлох

Дараах нөхцөлийг хангаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн байнга оршин суугч албан татвар төлөгчид хамаарна. 

Нөхцөлүүд  Хэрхэн тодорхойлох 
Монгол Улсад үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног  Хоногийн нийлбэрээр 
Татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг  Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого эзэлж байвал 
Үргэлжилсэн 12 сарын хугацаанд 183 хоног ажиллах нь   Хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр нотлогдож байвал 
Давхар татварын гэрээ байгуулсан улсын иргэний хувьд   Гэрээний 4 дүгээр заалтад зааснаар 
Гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч  Элчин сайд, элчин сайдын яамны ажилтан 

Жишээ /кейс/ 

Үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан;

Үүнийг ойлгохдоо Монгол Улсын хилээр орсон өдрөөс хуанлийн хоногоор тооцох бөгөөд олон удаа орж гарсан тохиолдолд албан татвар төлөгчийн Монгол Улсад байсан хоногийн нийлбэрээр тооцно. Нийлбэрийг тооцохдоо тухайн тайлант жил болон түүний өмнөх татварын жилийг хамруулан тооцно. 

Жишээ-1

183 хоногийг тооцохдоо 2020 оны 5 сарын 1-ний өдөр Монгол улсын хилээр анх орж ирсэн бол тэр өдрөөс 12 сарын хугацаанд нийт хэдэн хоног Монгол Улсад оршин сууснаар 183 хоног тоологдох бөгөөд 184 дэх өдрийг байнгийн оршин суугч болсон өдөр гэж үзнэ.  

Жишээ-2 

Үргэлжилсэн 12 сарын хугацаа гэдгийг ойлгохдоо тухайн тайлант он болон өмнөх тайлангийн жилд Монгол Улсад байсан өдрийг оролцуулан тооцно.(2020 оны 5 сарын 1-нээс 2021 оны 4 сарын 30-ны өдөр хүртэлх гэх. мэт) 

Жишээ-3

Монгол Улсын хилээр олон удаа орж гарсан бол оршин суусан хоногийн нийлбэрээр тооцно. 2020 оны  5 сарын 1-ний өдөр Монгол Улсын хилээр орж ирээд 2020 оны 9 сарын 4-нд гарсан гэвэл 125 хоног оршин суусан ба мөн 2020 оны 12 сарын 9-нд эргэн ирээд 2021 оны 2 сарын 11-ний өдөр хилээр 63 хоноод гарсан бол Монгол Улсад нийт 188 хоног оршин суусан гэж үзнэ.   

 

Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого нь тухайн жилийн албан татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг эзэлж байгаа бол гэх заалтыг ойлгохдоо

Татвар төлөгчийн татварын жилийн Хувь хүний орлогын албан татварын тайлагнасан тайланг үндэслэн тухайн хувь хүн байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ илгээн бүртгүүлж болно.  

Үргэлжилсэн 12 сарын хугацаанд 183 хоног ажиллах нь баримтаар нотлогдож байвал гэдгийг

Монгол Улсад 183 ба түүнээс дээш хоногоор ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон гэх заалтыг ойлгохдоо тухайн хувь хүний хүсэлтээр ажиллах гэрээ болон гадаадын иргэн харьяатын албанаас авсан оршин суугчын үнэмлэхээ ирүүлснээр байнгын оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлж болно. 

Давхар татварын гэрээ байгуулсан улсын иргэний хувьд (ДТГ-ний 4 дүгээр заалт) 

- Байнга амьдардаг орон гэр нь Хэлэлцэн тохирогч аль улсад байгаагаар нь хэлэлцэн тохирогч хоёр улсад аль алинд нь байнга амьдардаг орон гэртэй бол хувийн ба эдийн засгийн харилцаа нь илүү ойр байгаагаар нь;  

- Хэлэлцэн тохирогч хоёр Улсын аль алинд нь байнга амьдардаг орон гэргүй бол аль улсад түр орогнох байртай байгаагаар нь; 

- Хэлэлцэн тохирогч хоёр Улсын аль алинд нь түр орогнох байртай, эсвэл алинд ч байхгүй бол аль улсын харъяат байгаагаар нь; 

- Хэлэлцэн тохирогч хоёр Улсын аль альных нь харъяат биш бол асуудлыг хэлэлцэн тохирогч Улсуудын эрх бүхий байгууллагууд хэлэлцэж шийдвэрлэнэ; гэж тодорхойлсны дагуу ойлгоно.