Нийслэлийн Татварын газар

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗРЫН ТОВЧ ТҮҮХ

Хуваалцах:

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 1990 онд Нийслэлийн Санхүүгийн хэлтсийг Санхүүгийн газар болгон өргөжүүлж, түүний бүрэлдэхүүнд Татварын тасгийг ажиллуулж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн засаг дарга, Улсын албан татварын Ерөнхий газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/217/5 дугаар хамтарсан захирамж тушаалаар Нийслэлийн татварын албыг орлогын хэлтэс, хяналт шалгалтын хэлтэс, бүртгэл мэдээллийн болон тээвэр хяналтын тасагтайгаар, Дүүргийн татварын хэлтсийг улсын үйлдвэрийн газрын орлогын тасаг, хоршоо, хувиараа эрхлэх аж ахуйн орлогын тасаг, бүртгэл мэдээллийн хэсэгтэй байхаар тогтоожээ.

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 25 дугаар захирамжаар Нийслэлийн засаг даргын дэргэд Татварын алба байгуулсантай холбогдуулан Нийслэлийн засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/216 дугаар захирамжаар Я.Аюушжав, Т.Тэрбиш, Ч.Поотой, Х.Төмөрбаатар, О.Замбага, Х.Сүрэнхүү, Ц.Уранчимэг, Л.Бадамцэцэг, Ц.Цэцэгмаа, С.Өтебай, Ц.Ишдорж, С.Туул, О.Сэр-Од нарыг 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Санхүүгийн газрын Татварын тасгийн байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Нийслэлийн засаг даргын дэргэдэх татварын албаны мэдэлд шилжүүлж, энэхүү захирамжаар О.Сэр-Одыг 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн засаг даргын дэргэдэх Татварын албаны даргаар томилж байсан байна.

Нийслэлийн татварын газрын түүхэн замнал нь тухайн цаг үеийн төр засгийн бодлого, шийдвэрээр бүтэц, зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлт орж байжээ. Тухайлбал: 

1992 онд: Нийслэлийн татварын газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Нийслэлийн татварын газар нь анх 2 хэлтэс, 2 тасаг, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Энэ оноос Нийслэлийн төвийн 6 дүүрэг болон Багануур, Багахангай, Налайх, Жаргалант, Гачуурт, Туул дүүргийн татварын хэлтсүүд Нийслэлийн татварын газрын харьяанд орж, 1993 онд нийслэлийн хэмжээнд нийт 385 байцаагч ажиллаж байсан байна.

1995 онд: Улсын Их хурлын 16, Засгийн газрын 23, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13 дугаар тогтоолоор Гачуурт, Жаргалант, Туул дүүргийн татварын хэлтсүүдийг тосгоны зохион байгуулалтад оруулж, 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс татан буулгаж, тус татварын хэлтэст ажиллаж байсан байцаагчдыг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн татварын хэлтсүүдэд шилжүүлсэн байна.

1997 онд: Дэд даргыг шинээр бүтцэд нэмж оруулж мөн Шалган байцаах хэлтсийг Хяналт шалгалтын хэлтэс, Мэдээлэл боловсруулалтын хэлтсийг Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс, Боловсон хүчин, дотоод хяналтын тасгийг Боловсон хүчин, захиргааны хэлтэс нэртэйгээр өөрчилсөн.

2000 оноос Татварын хураалт, үйлчилгээний хэлтсийг Татвар хураалт болон Татвар ногдуулалтын хэлтэс болгон салгаж, Боловсон хүчин, захиргааны хэлтсийг Удирдлага нөөцийн хэлтэс, Хяналт шалгалтын хэлтсийг Хянан байцаах хэлтсийн тасаг болгосон. Мөн 2001 оноос Нийслэлийн татварын газрын бүтцийг дахин өөрчилж, Удирдлага нөөцийн хэлтсийг Төрийн захиргаа удирдлагын тасаг, Дэд дарга болон Хянан байцаах хэлтсийг татан буулгаж, Хяналт шалгалтын тасгийг буцааж хэлтэс болгосон байна.

2004 онд: Үндэсний татварын Ерөнхий газрын даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 119 дүгээр тушаалаар Нийслэлийн татварын газрын дэргэд Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, ОТБТБАҮХЭИОАТ-ын хуулийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Тээврийн татварын тасгийг 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулсан байна.

2005 онд: Дэд даргыг дахин зохион байгуулалтын бүтцэд оруулж, шинээр Тээврийн татварын тасагтай болсон. Тухайн үед Газрын дарга С.Энхбаатар, Дэд дарга Л.Жигжид, Татвар хураалтын хэлтэс Б.Ганболд, Хяналт шалгалтын хэлтэс Я.Аюушжав, Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс Б.Төртогтох, Төрийн захиргаа удирдлагын тасаг Д.Батхуяг, Тээврийн татварын тасаг С.Цэрэнжамц нарыг томилон ажиллуулсан. 

2009 онд: Төрийн захиргаа, удирдлагын тасгийг хэлтэс болгож, Татвар хураалтын хэлтсийн харьяанд Татвар төлөгчтэй харилцах тасаг, Хувь хүний орлогын албан татварын тасаг, Тээврийн татварын тасаг, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөл байгуулагдаж байсан боловч Татварын Ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн татварын газрын зохион байгуулалтын бүтцэд дараах өөрчлөлтийг оруулсан. Энэ тушаалаар Нийслэлийн татварын газрын Татвар хураалтын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын тасгийг татан буулгаж, Нийслэлийн татварын газрын Татвар хураалтын хэлтсийн харъяанд байгаа Татвар төлөгчтэй харилцах тасгийг бие даалган Татвар төлөгчтэй харилцах хэлтэс, Шуурхай хяналтын тасгийг Тусгай хяналтын тасаг болгон тус тус өөрчилсөн.

2012 онд: Нийслэлийн татварын газрын зохион байгуулалтын бүтцийг Газрын дарга, Дэд дарга, Татвар хураалтын хэлтэс, Тээврийн татварын тасаг, Хяналт шалгалтын хэлтэс, Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс, Төрийн захиргаа, удирдлагын тасагтай баталсан. 

2016 онд: Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалаар Газрын дарга, Дэд дарга, Захиргаа, хууль эрх зүйн хэлтэс, Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх хэлтэс, Орлогын хэлтэс, Статистик эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын хэлтэс, Авто тээврийн албан татварын тасагтай ажиллахаар баталсан байна.

2020 онд: Татварын ерөнхий газрын зохион байгуулалт бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Нийслэлийн татварын газрын бүтцийг газрын дарга, дэд дарга, Захиргааны хэлтэс, Хуулийн хэлтэс, Татвар төлөгчтэй харилцах хэлтэс, Татварын хяналт шалгалтын хэлтэстэй байхаар шинэчлэн баталж, Татварын еранхий газрын даргын тушаалаар Татвар төлөгчтэй харилцах хэлтсийг Дунд татвар төлөгчтэй харилцах хэлтэс, Төсвийн орлого, удирдлагын хэлтэс болгон өөрчилөн. 

2021 онд:  Нийслэлийн татварын газрын даргаар Б.Цогтнаран, Дэд дарга М.Болдбаатар, Захиргааны хэлтсийн даргаар Х.Төмөрбаатар, Хуулийн хэлтсийн даргаар Б.Сүхбаатар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар Б.Бат-Эрдэнэ, Дунд татвар төлөгчтэй харилцах хэлтийн даргаар Х.Уранчимэг, Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн даргаар Н.Энхсаруул тэргүүтэй 74 ажилтан албан хаагчтай ажиллаж байсан. 

Нийслэлийн татварын газрын сүүлийн жилүүдийн онцлох ажлаас дурдвал: