Татвар төлөгч та татварын тодорхойлолт авахдаа:
- E-tax.mta.mn цэсээр орж холбогдох мэдээллээ бөглөөд хэвлэж авна. Энэхүү цахим хуудаснаас хэвлэж авсан тодорхойлолт нь QR кодтой байх бөгөөд Татварын албан ёсны тодорхойлолт мөн болно.
- Өөрт хамгийн ойр Төрийн үйлчилгээний цэг буюу ТҮЦ машинаас татварын тодорхойлолт авах хэсгийг сонгон татвар төлөгчийн нэр, нууц үгээ оруулж хэвлэн авах боломжтой.
- Иргэн ТАТВАРЫН тодорхойлолт авах заавар /E-mongolia/
E-mongolia - Үйлчилгээ - Татварын байгууллага - Иргэнд олгох тодорхойлолт
Татварын албанд бүртгэлгүй иргэн:
- Татвар төлөгчийн бүртгэл
- Шинээр бүртгүүлэх
- Иргэн
- Цахим татварын системд татвар төлөгчөөр (Хувь хүн) бүртгүүлэх
- Нэвтрэлтийн нэгдсэн системд нэвтрэх кодыг бүртгэлтэй утасны дугаар, цахим хаягын аль нэгнээр сонгон авсанаар тодорхойлолтыг цахимаар авах боломжтой
Цахимаар тодорхойлолт авах заавар хичээл:
https://etax.mta.mn/ Нэвтрэлтийн нэгдсэн системд хэрэглэгчийн эрхээр орж Тодорхойлолт цэсэнд Байгууллагын тодорхойлолт, Тендерийн тодорхойлолт гэсэн 2 цэснээс сонгож Тайлант он, хаана, ямар зориулалтаар гэдгийг бичиж оруулан хэвлэн авна.