Нийслэлийн Татварын газар
Шинээр бүртгүүлэх

Цахим татварын системд татвар төлөгчөөр (Хувь хүн) бүртгүүлэх

Хуваалцах:

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Цахим татварын систем дэх татвар төлөгчийн буртгэл нь татвар төлөх, эсхүл суутгах үүрэг бухий этгээдийг татвар төлөгчөөр буртгэх, татвар төлөгчийн буртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, буртгэлээс хасахтай холбогдсон мэдээллийг буртгэх, боловсруулах, хадгалах цогц систем юм.

Монгол улсад болон Монгол улсаас эх уусвэртэй орлого болж байгаа, татвар суутгах үүрэг бухий хувь хүн, эсхул татвар ногдох хөрөнгө өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хувь хүн татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй.

Татвар төлөгчөөр бүртгүүлэх үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдана.

www.etax.mta.mn

www.itax.mn

АЛХАМ-1: Хувь хун www.etax.mta.mn холбоосоор Нэвтрэлтийн нэгдсэн системд нэвтэрч татвар төлөгчийн буртгэлээ шалгана. Үүнд:

  1. Нэвтрэлтийн нэгдсэн систем цонхны доод хэсэгт байрлах Татвар төлөгчийн бүртгэл шалгах товч дарж, гарч ирсэн талбарт иргэний бүртгэлийн дугаар эсхүл регистрийн дугаарыг бөглөж ШАЛГАХ товч дарна. Иргэний регистрийн дугаар бөглөхдөө эхний 2 үсгийг том кирилл бичвэрээр бичнэ.

  1. Хэрэв татвар төлөгчөөр бүртгэгдсэн бол тус цонхон дээр Та татвар төлөгчөөр бүртгэлтэй байна гэсэн мэдээлэл гарна.
  2. Хэрэв татвар төлөгчөөр бүртгэгдээгуй бол Та татвар төлөгчөөр бүртгэгдээгүй байна.

Энд дарж бүртгүүлнэ үү гэсэн мэдээлэл гарна.                  

АЛХАМ-2: Хувь хүн татвар төлөгчийн буртгэл үүсгэхийн тулд ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ цонхыг дарж ХУВЬ ХҮН гэсэн сонголтыг хийнэ

 

АЛХАМ-3: ХУВЬ ХҮН сонголт хийснээр ХҮВЬ ХҮН ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ цонх нээгдэнэ. Доорх хусэлтийг бөглөж ХҮСЭЛТ ИЛГЭЭХ товч дарснаар хувь хүн татвар төлөгчөөр бүртгэгдэнэ. Татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай бүртгэгдсэн гар утас, цахим хаягаар мессеж ирнэ. Мессежээр татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үг илгээгдэнэ.

АЛХАМ-4: Татвар төлөгчөөр бүртгүүлсэн хугацаанаас хамаарч НЭВТРЭЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ-д давхар бүртгэгдээгүй байж болно. Энэ тохиолдолд НЭВТРЭЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ-д /etax.mta.mn/ хаягаар нэвтрэн орж Бүртгүүлэх товчийг дарж Хэрэглэгч бүртгүүлэх цонхонд шилжинэ. Тус талбарыг бөглөснөөр НЭВТРЭЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ-д бүртгэгдэж цахим шуудан, гар утсаар системд нэвтрэх нэр, нууц уг хүлээн авч буртгэгдэнэ.

 

АЛХАМ-5: Монгол Улсын иргэн та өөрийн иргэний бүртгэлийн дугаар (12 оронтой тоо бүхий татвар төлөгчийн дугаар)-ыг нэвтрэх нэр болгон ашиглаж ЦАХИМ ТАТВАРЫН СИСТЕМ болон ЦАХИМ БАРИМТЫН СИСТЕМ-д татварын албанаас ирүүлсэн нууц үгийг оруулж нэвтрэн орно. Үүнд:

АЛХАМ-6: ЦАХИМ ТАТВАРЫН СИСТЕМ-д нэвтрэн орсноор хувь хүнийг бүртгэсэн мэдээлэл харагдана.

Хэрэглэгчийг сонгож системд бүрэн нэвтэрснээр бүх төрлийн татварын тайланг цахимаар илгээх, татварын албанд хүсэлт гаргах, тайланд засвар өөрчлөлт оруулах, тайлангийн түүхээ харах, татварын ногдол, нэхэмжлэл болон татвар төлөлтөө хянах, тодорхойлолт авах, цахим төлбөрийн баримт үүсгэх зэрэг татвартай холбоотой бүхий л үйлчилгээг цахимаар авах боломжтой болно.

АЛХАМ-7: Цахим татварын системээс Цахим баримтын системд дамжин орохдоо ДЭЛГЭЦ-ын БАРУУН ДЭЭД өнцөгт байрлах сонголтоор орно.

АЛХАМ-8: Цахим татварын системээс татвар төлөгчийн гэрчилгээ авах, үйлчилгээ авах өөрийн мэдээллийг шалгаж, засах боломжтой.

АЛХАМ-9: Татварын албаар үйлчлүүлсэн танд баярлалаа