Нийслэлийн Татварын газар
Мэдээ, мэдээлэл

"АМАР БАЙНА УУ 2024" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Хуваалцах:
2024.01.22 15:18
.“Амар байна уу-2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах юм.Тус үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Шинэ зуун айл” худал

.

“Амар байна уу-2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах юм.Тус үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Шинэ зуун айл” худалдааны төвд болно.

Нийслэлийн 9 дүүргийн 17 байршилд нийслэлийн засаг даргын А/39 тоот захирамжийн дагуу 2024 оны 01 сарын 20-ны өдрөөс 02 сарын 09 хүртэл сар шинийн баярыг тохиолдуулан өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байгаа Нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаанд татварын хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар Дүүргүүдийн татварын албадруу хуулийн хэрэгжилтийг ханган ажлуулах талаар зөвлөмж,арга зүйн мэдээллээр ханган чиглэл өгөн ажиллаж байна. “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа шинэ зуу худалдааны төвд 9 дүүрэг 21 аймгийн бизнес эрхлэгчид оролцож байгаа тул НТГ-с  ТУБ би байршилд дээр нь 2024 оны 01 сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 сарын 09-ны өдөр хүртэл БЗД-н Татварын хэлтэстэй хамтран Татварын ерөнхий хууль тогтоомж болон НӨАТ-н хуулийн хэрэгжилтэнд хяналт тавин ибаримтай холбоотой гомдол гаргуулахгүй ,Худалдаа эрхлэгчдийг  Е-баримтанд холбох бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.