Нийслэлийн Татварын газар
Мэдээ, мэдээлэл

TAXFREE

Хуваалцах:
2024.03.04 08:51
Монгол Улсын Засгийн газраас баталсан 2023-2025 онд хэрэгжүүлэх “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Гадаад улсаас Монгол Улсад 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад

Мэдээлэл

Монгол Улсын Засгийн газраас баталсан 2023-2025 онд хэрэгжүүлэх “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Гадаад улсаас Монгол Улсад 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялж байгаа гадаадын иргэний хувийн хэрэгцээнд зориулж гаалийн нутаг дэвсгэрээс худалдан авсан бараанд төлсөн албан татварыг 100 хувь буцаан олгоно.”, Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 445 дугаар тогтоолын дагуу татвар төлөгчид борлуулсан бараа бүтээгдэхүүндээ “TAXFREE” буцаан олголт олгохыг хүсвэл санхүүгийн програм нийлүүлэгч байгууллагадаа хандан системийн өөрчлөлтөө хийлгэж ажиллана уу.

 

Холбогдох утас: 75701288