Нийслэлийн Татварын газар
Мэдээ, мэдээлэл

“ТАТВАР ХӨГЖЛИЙН ҮНДЭС” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Хуваалцах:
2024.04.04 15:20
Монголын татварын алба 2024 оны “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийг угтан ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудын татварын тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага анги 1-5 дугаар анги, дунд анги 6-8 дугаар анги, ахлах анги 9-12 дугаар анги гэсэн 3 насны ангиллаар гар

“ТАТВАР ХӨГЖЛИЙН ҮНДЭС” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Монголын татварын алба 2024 оны “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийг угтан ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудын татварын тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага анги 1-5 дугаар анги, дунд анги 6-9 дугаар анги, ахлах анги 10-12 дугаар анги гэсэн 3 насны ангиллаар гар зургийн уралдаан зарлаж байна.
Уралдаанд оролцогч нь “Татвар хөгжлийн үндэс” сэдвийн хүрээнд татвараа төлөх нь улс эх орны хөгжилд ямар ач холбогдолтой болох тухай зургаар илэрхийлсэн байна. Бүтээлийг шалгаруулахдаа уралдааны сэдвийн хүрээнд агуулгыг ойлгомжтой, зөв илэрхийлсэн эсэх, зургийн ур чадвар зэргийг харгалзан, Аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын албадаас томилогдсон уралдаан зохион байгуулах, шалгаруулах комисс дүгнэж байр эзлүүлнэ.
Уралдаанд оролцогч нь бүтээлийн нэр, холбогдох дугаарын хамт 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө өөрийн харьяа татварын албанд ирүүлнэ.Татварын албад бүтээлийг өөрийн нийгмийн сүлжээний хаягт байршуулахдаа оролцогчийн хаяг, утасны дугаарыг нийтлэхгүй байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн уралдаан дүгнэх комисс ирүүлсэн бүтээлүүдээс 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор насны ангилал тус бүрээс шалгарсан 1 бүтээлийг ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газарт ирүүлнэ. Шалгарсан бүтээлийг Монголын татварын албаны “ТАЗИ” пэйж хуудсанд 2024 оны 04 дугаар сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 3-ны өдрийг дуустал байршуулж олон нийтэд танилцуулна. Бүтээлийг байршуулахдаа оролцогчийн хувийн мэдээллийг нууцалсан байна.

ТЕГ-аас томилогдсон уралдаан дүгнэх комисс нь ирсэн бүтээлүүдээс насны ангилал тус бүрээр шилдэг 3 бүтээл шалгаруулж, олон нийтийн хамгийн их хандалт авсан 1 бүтээлийг шалгаруулж, урамшуулна. Уралдааны шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олгоно.
Шагнал урамшуулал 3 насны ангилал тус бүрт:
Нэгдүгээр байр -Талархал, 200.000 төгрөг
Хоёрдугаар байр -Талархал, 150.000 төгрөг
Гуравдугаар байр -Талархал, 100.000 төгрөг
Хамгийн их хандалт авсан нэг бүтээл Талархал,150.000 төгрөг
Шалгарсан бүтээлийг татварын албаны цахим хуудас болон албаны сошиал хаягуудаар алдаршуулна.
Уралдаанд оролцсон бүтээлийг Татварын ерөнхий газрын “ТАЗИ” пэйж хуудсанд байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана.