Нийслэлийн Татварын газар
Мэдээ, мэдээлэл

ГАЗРЫН ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ, ТӨЛӨХ ТАЙЛАГНАХ

Хуваалцах:
2024.04.15 10:24
ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ • Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль • Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол • Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаал “Аргачлал, журам батлах тухай” • Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаал “Аргачлал шинэчлэн батлах тухай”

ГАЗРЫН ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ, ТӨЛӨХ ТАЙЛАГНАХ

ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ

  • Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
  • Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол
  • Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаал “Аргачлал, журам батлах тухай”
  • Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаал “Аргачлал шинэчлэн батлах тухай”

ЭРХ ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Татварын ерөнхий хууль, Газрын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудад газрын эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцаанд дараах өөрчлөлтүүд орсон.

Аж ахуйн нэгж /хуулийн этгээд/-ийн тухайд:

Хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлогыг Эрх борлуулсны орлогод хамааруулахаар /эрх борлуулсаны орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарахаар/ зохицуулсан.

Хувь хүний тухайд:

Иргэний хөрөнгө борлуулсаны орлого, бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого гэсэн хоёр төрлийн татварыг албан татвар ногдох орлогод хамааруулахаар, газар эзэмших, ашиглах эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцохыг “Борлуулалт” гэж үзэхээр зохицуулсан.

 

ҮНЭЛГЭЭ ТООЦОХ

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаар  “Аргачлал, журам батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралт

  • 1.Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн Газрын тухай хуулийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна.
  • 2.Газрын эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцсон, эсхүл дуудлага худалдаагаар олгогдоогүй газрын эрх борлуулж, шилжүүлж байгаа тохиолдолд газрын эрхийн үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасан үнэ болон татвар төлөгчөөс ирүүлсэн газрын эрх борлуулах, шилжүүлэх гэрээний үнийн дүнгийн аль өндөр дүнгээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно.
  • 3.Бусдаас үнэ төлбөргүй авсан газрын эрхэд албан татвар ногдуулах орлогыг Газрын тухай хуулийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу тодорхойлно.
  • 4.Энэ аргачлалын 2.2, 2.3 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно.

АЛБАН ТАТВАРЫН НОГДЛЫГ ТОДОРХОЙЛОХ

“Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам” -ыг баримтална.

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.8-д заасан зохицуулалтыг татварын албанд бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн хэрэгжүүлнэ. /30 дугаар зүйл.Эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулсан, шилжүүлсний татварын харилцаа/
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.9-д заасан чөлөөлөлтийг татварын албанд бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн эдлүүлнэ.
  • Уг газар дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй тохиолдолд тухайн газрын талбайн хэмжээнээс уг газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн суурийн талбайн хэмжээг хасаж үнэлгээ тооцно.

ТӨЛӨЛТ, ТАЙЛАГНАЛ

  • Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрхийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогод ногдох татварыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26.1.1, 27.2, Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-т заасны дагуу төлж, тайлагнана.
  • ААНОАТ-ын төрлөөр урьдчилгаа нэхэмжлэх үүсгэн төлж, ААНОАТ-ын тайланд /ТТ-02/ тусгаж тайлагнана.
  • Хувь хүн Газар эзэмших ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогын албан

              татварын тайлан маягт /ТТ-06Г/ тайлагнана