Нийслэлийн Татварын газар
Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР

Хуваалцах:
2024.07.03 10:03
Төрийн албаны түүхийг бүтээж, бичилцэж ирсэн ахмадууд, төрийн албанд чин сэтгэлээсээ, санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа чадварлаг төрийн албан хаагч Та бүхэнд Монгол Улсад анхлан тэмдэглэж буй “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” тэмдэглэлт өдрийн баярын мэндийг хүргэе.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ анхдагч хуулийг баталж, Төрийн албаны төв байгууллагыг 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулан, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн бэхжүүлж, төлөвшүүлэн хөгжүүлэх чиг үүрэг бүхий бие даасан, хараат бус бүтэц, тогтолцоог бий болгосон түүхтэй.  
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, шинэчлэх, алдаршуулах, баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” тэмдэглэлт өдөр болгон шийдвэрлэсэн нь улс орны хөгжилд оруулж буй төрийн албаны хувь нэмрийг үнэлсний илрэл юм.
 
   “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”