Нийслэлийн Татварын газар
Мэдээ, мэдээлэл

ШУУД ГЭРЭЭГЭЭР ХӨРӨНГИЙГ МӨНГӨН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛЛАГАА

Хуваалцах:
2025.12.08 13:22
Нийслэлийн Татварын газраас дараах үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааг 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 10:00 цагт тус газрын хурлын зааланд зохион байгуулна.

Дэнчин байршуулах дансны нэр: Татварын ерөнхий газар /касс/

Хүлээн авагч банк: Төрийн банк

Дансны дугаар: 100900011358

Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллагын нэр/, регистрийн дугаар

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дуудлага худалдааны оролцогч нь нийтэд зарлагдсан хөрөнгийн  үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг төлсөн баримт, дуудлага худалдаанд оролцох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн  17 цаг 00 минут хүртэл Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Элистейн гудамж хаягт байрлах Нийслэлийн татварын газрын 707 тоот өрөөнд хүлээн авна.

Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршил

Хөрөнгийн үнэ

/төгрөг/
1

Jeep Grand Cherokee-KL маркын дунд гарын жийп автомашин 2017 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монгол улсад орж ирсэн.

52,500,000.00
2

Ford Explorer-U502 маркын дунд гарын жийп автомашин 2012 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монгол улсад орж ирсэн

37,800,000.00
3 Тойота Камри хайбрид маркын LVGBECEK2RG019334 арлын дугаартай, 9426 УКС улсын дугаартай суудлын автомашин 2024 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2024 онд Монгол улсад орж ирсэн 84,000,000.00

Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн одоо байршиж буй газар дээр нь, өмчлөгч, эзэмшигч байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 89112326, 311307 дугаарын утсаар болон https://www.facebook.com/capital.city.tax.department/, хаягтай цахим хуудсаар авна уу.

Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч З.Тэмүгэн, Утас: 89112326

 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Элистейн гудамж хаягт байрлах Нийслэлийн татварын газар