Нийслэлийн Татварын газар

Та и-баримтны нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол 1-рт Бүртгэлтэй утаснаасаа 131313 дугаар руу ? тэмдэг мессежээр илгээж 2-рт Бүртгэлтэй e-mail хаягаараа “НУУЦ ҮГ МАРТСАН” холбоосоор орж нэвтрэх нэр, нууц үгээ сэргээх боломжтой. Хэрэв гар утасны дугаар, e-mail хаягаа ашиглахаа больсон бол иргэний үнэмлэхний харьяа татварын алба болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс өөрийн биеэр очиж авах бол

Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно.

Сугалааны азтан сугалааны тохирлоор хожсон урамшууллаа баталгаажуулсанаас хойш ажлын 20 хоног дотор и-баримтын системд бүртгэлтэй дансанаар хонжворын мөнгө орно. Хэрэв сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно.