JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

                                                               МЭНДЧИЛГЭЭ


 Монгол Улсын Төрийн санг бүрдүүлэн Монголын төр, түмэн олны үйлс, буяныг дэлгэрүүлэн тэтгэгч эрхэм хүндэт татвар төлөгч Танд татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр, төртэй биелүүлж байгаад гүн талархал илэрхийлж, эрхэлж буй бизнес тань өргөжин тэлж, орлого, ашиг нь арвижин өсөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

Таны төлсөн татвар эдийн засгийн эрчимтэй хөгжлийг авчирч, Монгол улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл боловсрол, ахмад үеийнхний халамж тэтгэвэр, иргэдийн эрүүл мэндийн нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэх үнэтэй хөрөнгө  байх болно. 

Татварын албаны шинэтгэлийн бодлогын амин чухал асуудал нь татварын нээлттэй орчинг бүрдүүлж, татвар төлөгчдийг татвараа өөрөө тодорхойлж сайн дураараа төлдөг болгон хэвшүүлэх, харилцан итгэлцэл хамтын ажиллагааг төлөвшүүлэх явдал юм.

 Монгол улсын татварын орчинд нэгэн шинэ үе эхэлж байна. Татварын  2 дахь шатны шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль шинэчлэгдэн өөрчлөгдөж 2016 оноос хэрэгжиж байгаа билээ.  Энэ хуулиар татвар тэгш шудрага байх зарчмыг нийгэмд төлөвшүүлэхэд хүн бүхэн өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг олгож байна.

 Иргэн бүр татварын тэгш шудрага байдлыг хангаж, илүү таатай бизнесийн орчинг бий болгох эх үүсвэрт үнэтэй хувь нэмрээ оруулж, төр, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг эрс сайжруулснаар нийгмийн хөгжлийг түргэтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.  

Монгол орны эдийн засагт эрчимтэй хөгжлийг авчирч, бүрэн эрхт улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн найдвартай эх үүсвэрээр хангахад  татвар төлөгч, бизнес эрхлэгч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ. 

Монгол улсын хөгжил цэцэглэлт, хөгжлийн шинэ хандлага, ирээдүй хойч үедээ үлдээж байгаа баталгаа, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулж байгаа татвар төлөгч нийт аж ахуйн нэгж, ард иргэддээ улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаад талархаж, ажил үйлс, бизнесийн амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе

                                                                                   Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал

 

 

 

Хэрэгцээт холбоос