JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Татварын орлогын хэлтсийн чиг үүрэг нь улсын болон орон нутгийн төсвийн татварын орлогыг төлөвлөх, гүйцэтгэлийг хангуулах, татвар хураах, татварын өрийг барагдуулах чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Татвар хураалтын ажлын чиг үүрэг

  1. Татвар хураах, татварын өр барагдуулах чиглэлээр татварын хууль тогтоомжид заасан арга хэмжээг ‘Татвар хураах үйл ажиллагааны журам”-д заасны дагуу авч хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах;

  2. Татварын болон бусад холбогдох хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан аргачлал, дүрэм, журам, заавар, маягтын хэрэгжилтийг хангаж ажиллах;

  3. Улсын болон орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөний төсөл боловсруулах, татварын орлогын сар, улирлын төлөвлөгөөний гүйцэтгэлд байнгын хяналт тавьж удирдлагыг татвар хураалт, өр барагдуулалтын талаарх цаг үеийн шуурхай, үнэн зөв мэдээллээр хангах;

  4. Татварын тайлан илрүүлэлтийн байдалд судалгаа хийж ирцийг стандартад хүргэх;

  5. Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, татварын өрийг барагдуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж, хөтөлбөр боловсруулах, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

  6. Хугацаандаа төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэхээр ШШГА-нд шилжүүлэх, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах;

  7. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт татварын улсын байцаагчийн актаар алданги тооцож, торгууль ногдуулах;

  8. Харьяалах дээд байгууллагаас ирүүлсэн шуурхай мэдээ, судалгааг заасан хугацаанд, үнэн зөв гаргаж, хүргүүлэх;

  9. Татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн байдал, татварын орлогын бүтэц, татварын төлбөр, хураамжийн ногдуулалт, толөлт, татварын өр, хураалтын чиглэлээр судалгаа хийж, удирдлагыг мэдээллээр хангах;

  10. Орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төрлүүдээр судалгаа хийж, татварын хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах;

  11. Татварын ногдлыг бодитоор тодорхойлоход шаардлагатай мэдээллийг цуглуулж, нэмэгдэл орлогын эх үүсвэрийг олж илрүүлэхэд холбогдох хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах;

  12. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн технологийн шугамд суурилуулсан хяналтын тоолуурын ашиглалтад хяналт тавьж ажиллах;

  13. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар төлсөн гэрчилгээ, АТБӨЯХ-ийн албан татвар төлөгчийн гэрчилгээний захиалгыг хүргүүлэх, татвар төлөгчдөд олгосон мэдээллийг татварын мэдээллийн нэгдсэн санд оруулах;

  14. АТБӨЯХАТ-ын хуулийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд хангуулах;

  15. Автотээврийн хэрэгслээс орох агаарын бохирдлын төлбөрийн хуулийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд хангуулах;

  16. АТБӨЯХАТ төлсөн тодорхойлолтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гаргаж өгөх;

  17. ОТТБАҮХЭИОАТ-ын тухай хуулийн дагуу зорчигч болон ачаа тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийг татварт хамруулах ажлыг зохион байгуулах;

  18. Аймгийн хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн материалыг шалган, баталгаажуулж, нэгтгэлийг холбогдох байгууллагад хүргүүлэх;

  19. Хувь хүний орлогын албан татварын хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах;

Хэрэгцээт холбоос