JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Image result for essay

Татварын албанд мэдлэг, ур чадвараа дайчлан, манлайлан ажиллаж, татварын албаны үйл ажиллагаанд хэрэгжүүлэх боломжтой шинэ санаачлага, шийдлийг дэвшүүлэн гаргасан 35-аас доош насны албан хаагчийг шалгаруулан удирдлагын зүгээс идэвхжүүлэн, албан тушаал дэвшүүлэх боломж олгох зорилготой.

ТЕГ, УТОХГ, НТГ, дүүрэг, аймгийн татварын албадын татварын улсын /ахлах/ байцаагч, хураагч, орон тооны бус ажилтны дунд шилдэг эссэ шалгаруулж, түүнийг илтгэх уралдааныг зарлаж байна.
                                           ХУГАЦАА
Эссэ ирүүлэх хугацаа:                                                   1-р үе шат 2017.09.29              
Илтгэж танилцуулах хугацаа:                                       2-р үе шат 2017.10.02-06    
СЭДЭВ
“Миний оролцоо-Монголын Татварын албаны хөгжилд” сэдвийн хүрээнд: 
•    Татварын албаны хөгжлийн чиг хандлага /хүний нөөц, менежмент/
•    Миний ажлын байр - төрийн үйлчилгээг сайжруулах арга зам 
•    Татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх боломж
•    Татварын албаны үйл ажиллагааг сайжруулах дэвшилтэт шийдлүүд  /бүртгэл, тайлагнал, ногдол, хураалт, хяналт, мэдээллийн технологи/
•    Татварын эрхзүйн орчны шинэтгэлд миний оруулах хувь нэмэр
                                     ЭССЭ, ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
 - Өгөгдсөн сэдвийн хүрээнд татварын албанд тулгамдаж буй тодорхой асуудлыг хөндөж, түүнийг өөрийнхөө дэвшүүлэх санаа,  оролцооны тусламжтай   шийдвэрлэх боломжтой саналыг дэвшүүлэх;

 - Гадаад орны туршлага, хууль тогтоомж, хийгдсэн ажлуудын эерэг, сөрөг талыг судлан харьцуулалт хийсэн байх;

  -Оролцогч нь тухайн сэдвийнхээ хүрээнд холбогдох судалгаа, бусад шаардлагатай материалд үндэслэн бичсэн байх;

 - Эссэ, илтгэл нь 7-оос доошгүй хуудас  /А4 цаас/, хэмжээ arial-12, зай-1,5 мм

 - Эссэг хамгаалж, илтгэхдээ 5-хуудаснаас хэтрэхгүй слайд байх;


                                             ШАГНАЛ:
1-р байр: Гадаад сургалтанд хамруулах                                               Тусгай байр:    
2-р байр: Гадаад сургалтанд хамруулах                                  50.000 төгрөгийн ном авах
3-р байр: Ажлын 10 хоногийн цалинтай чөлөө олгох                   7 эрхийн бичгээр шагнана                                             
Эссэг  2017.09.29-ны 10 цагт  ТЕГ-ын 502 тоот өрөөнд авах         

Мэдээлэл авах утас: 327686 /Т.Мандах/  310893 /В.Нарантуяа/

 

Төрийн захиргааны удирдлагын газар, Сургалтын төв

Хэрэгцээт холбоос