JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 сарын 01-нээс 11 сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж  байна.

Энэхүү татвар төлөгчийн тооллогын зорилго нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход оршино.

Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, тухайн татвар төлөгч хичнээн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буйгаараа онцлог юм.

Цаашид тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ.

 

 Аймаг, нийслэл, дүүргийн татварын албад нь өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  татварын албанд бүртгэлтэй болон бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар, сан, сууц өмчлөгчдийн холбоо, төлөөний газар, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг татвар төлөгчийн тооллогод хамруулж, байршил харуулах зураглалыг сум, баг, хороо, байрлаж буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон ажлын байр бүрээр, харилцагч татварын албаны харьяалал харгалзахгүй тоолно.

 

Иймд  татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд  дараахи бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж, татвар төлөгчийн тооллогод идэвхитэй хамрагдан  хамтран ажиллахыг хүсэж байна.

 

Тооллого явуулахад шаардагдах бичиг, баримтҮүнд:

 

1.    Аж ахуйн нэгж, байгууллага бол

×          Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ

×          Удирдлагын иргэний үнэмлэх

×          Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ

×          Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ

×          Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

2.    Хувь хүн бол

×          Иргэний үнэмлэх

×          Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ

×          Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ

×          Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

 

3.    Төвлөрсөн зах, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвд байрлах татвар төлөгч бол

×          Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ

×          Удирдлагын иргэний үнэмлэх

×          Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ

×          Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ

 

×          Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

Image may contain: text

Олимпиадад оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхижүүлэхэд оршино.

А.Хүрэлмаа: НӨАТ-ын сугалааны 500.000 төгрөгөөс дээш  хонжвор хожсон азтангууд Татварын ерөнхий газарт хандана Arslan.mn

"Ярилцлагын булан"-нд татварын буцаан олголт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлаар Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын Улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа.

Related image

1.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор:

Image may contain: 13 people, people smiling, people standing and indoor

Татварын албанд өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдаас дэвшүүлсэн татварын албаны үйл ажиллагаатай холбоотой, хэрэгжих боломжтой шинэ санал, санаачлага, шийдлийг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор “ШИЛДЭГ ЭССЭ, ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ” уралдааныг “Миний оролцоо - Монголын татварын албаны хөгжилд” сэдвийн хүрээнд хоёр үе шаттайгаар Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирлагын газар, Сургалтын төв хамтран амжилттай зохион байгууллаа.

Аравдугаар сарын 22-ны Ням гарагт НӨАТ-ын урамшууллын системийн сугалаа явагдаж супер шагнал болох 500 сая төгрөгийн азтан тодорсон билээ. Азтан тодорсон ч одоогоор хэн гэдэг нь тодорхой болоогүй байна. Иргэд сугалаанд 500 мянган төгрөгөөс дээш дүнтэй хонжвор хожсон тохиолдолд хүсэлтээ харьяа татварын албанд өөрийн биеэр очиж гаргадаг. 

НӨАТ-ын баримтыг баталгаажуулж, иргэнээс зөвшөөрөл авснаар 500 сая төгрөгийн азтанг зарлана нөат зурган илэрцүүд

НӨАТ-ын урамшууллын 2017 оны 10 дугаар сарын 28 дугаар сугалааны тохирлоор өнөөдөр 500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорлоо. Энэ удаагийн тохирлоор есдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулсан байна. 

И-баримт сугалааны есдүгээр сарын ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.

Image result for ebarimt

Татварын нэгдсэн системд  нийт 83,356 ААН холбогдон, иргэдэд сугалааны дугаар, QR код бүхий 398,274,282 ширхэг төлбөрийн баримтыг олгосон бол

НӨАТ-ын мэдээлэл технологийн төвд өнөөдөр 2017 оны наймдугаар сард хэвлэгдсэн баримтуудад явуулсан сугалааны азтануудад батламж гардууллаа.

Хэрэгцээт холбоос